Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 23 » Амжилттай суралцах арга ухаанаас...
21:07
Амжилттай суралцах арга ухаанаас...

Лекцийг хэрхэн сонсож яаж бичих вэ?


Бичих, алдаагүй түргэн бичих, ухаарч бичих чадварыг эзэмших нь амжилттай сурах 


нөхцлийн нэг мөн. Бичих үйлийн түвшин нь унших чадварыг хэр эзэмшсэнээс шалтгаална.

Бас хурдан гаргацтай бичих чадвар шаардана.

1.Лекцэнд яаж бэлтгэх вэ?


Лекцийн агуулгыг бүтээлчээр ойлгох чадвар нь лекцийг зөвхөн яаж сонсохоос 

хамаарахгүй, харин бэлтгэлээс, тухайлбал лекцэнд ирэхдээ оюуны хэр нөөцтэй, сэтгэхүйн

ямар бэлтгэлтэй ирсэнээс ихээхэн хамаарна. Сэтгэхүйн үйлдлүүдийг эзэмшээгүй, хурдан

бичих дадал муутай, бэлтгэлгүй ирсэн оюутнуудад багштай ярилцах асуух хэрэгцээ,

лекцийн учир утгыг олоход идэвхтэй оролцох сонирхол бага төрдөг. Лекцэнд орохын тулд

дараах бэлтгэлийг хангасан байх. Үүнд:

1.Орох лекцийн агуулгыг мэдэж, энэ талаар сурах бичгээс уншсан байх,

2.Лекцийн өмнө орсон сэдвийн талаар бусдаас мэдэж ойлголтой болсон байх 117

3.Хичээлийн бэлтгэлээ хангасан байх явдал юм.

2. Лекцийг яаж сонсох вэ?

Лекц нь багш, оюутан хоѐулаа нэгэн зэрэг хамтын хүчин чармайлт тавьж байж оролцохыг

шаарддаг бүтээлч үйл явц юм. Лекц сонсох гэдэг нь багшийн тайлбарлаж байгаа зүйлд

бүх анхаарлаа төвлөрүүлэн сонсох, түүнийг хүлээн авч ойлгох, мэдээлэл доторх

сэтгэмжүүдээс гол зүйлүүдийг нь гол бусаас ялгаж хурдан хугацаанд оюун дүгнэлт гаргаж

тогтоох бүтээлч хөдөлмөр юм. Сонсох чадвар гэдэг бол оюун ухааны нэг үйлдлийн цогц

бөгөөд бусдын ярьж байгаа мэдээллийн утга агуулгад анхаарлаа төвлөрүүлэн барьж,

түүний агуулгад дүн шинжилгээ хийж, хариулах, асуулт асуухад бэлэн байх, агуулгыг

бүрэн хэмжээгээр бичиж тэмдэглэхэд бэлэн байх, ярилцагчид хүндэтгэлтэй хандах,

өөрийн сэтгэлийн тэсвэр тэвчээр гарган сонгох гээд олон зүйл чадвар, дадлаас бүрэлддэг

юм. Сонсох чаварыг хүүхэд бүр нялх балчраас эхлэн өөртөө төлөвшүүлдэг. Энэ чадвар

дутуу бол мэдлэг эзэмших, суралцах үйлийн үр өгөөж муу байдаг. Иймд сонсох чадвар

бол оюунлаг хүн бүрийн зайлшгүй эзэмшвэл зохих чухал чадвар юм.

Өгүүлэмжийн гол санаа, утгыг багш онцгойлон чангаар,эсвэл зогсоолт, өргөлттэй давтан

хэлдэг. Тэрхүү төвлөрөл нь таны сурах үйлийн гол гол санаа, дүгнэлтүүдээс ойлгосноо

аль болох өөрийн үгээр бүдүүвч, товч тэмэдэглэл, жишээ баримтын хамт тэмдэглэн авах

нь ашигтай. Энэ үеийн анхаарлын ашигт үйлийн коэффициентийг дээшлүүлж, мэдлэгийн

гайхамшигт ертөнцөд бүрэн нэвтрэн орох боломжийг олгоно. Зөв цэгцтэй ойлгож бичсэн

лекцийн мэдлэг бол оюутан хүний цаашид эзэмших дээд боловсролын сан юм.

Анхааралтай сууж, сонсон тэмдэглэл хийхийн тулд сонирхол, оюуны хүч чадал, зориг

тэвчээр хэрэгтэй. Лекц бичих чадвар гэдэг бол мэдээллийн гол зүйлийг хурдан ялгаж,

товч томъѐолж ойлгомжтой тодорхой бичих чадвар юм. Лекцийн үед багшийн тайлбарыг

тасалдуулах, дахиад хэлэхийг шаардах нь зохисгүй юм. Сонсох, бичих чадвар муутай

оюутан багшийг "жаахан удаан яриач” гэж шаарддаг. Анхаарлаа төвлөрүүлэх, сонсох,

оюун ухаандаа цэгцлэх, эрэмбэлэх, дэс дараанд оруулах, бичих, үүнд өөрийгөө

хандуулах, өөрийгөө хянах жолоодох гэдэг бол эхнээсээ эцсээ хүртэл зоригийн хүч,

чармайлт, уйгагүй тэвчээрийг оюутнаас шаарддаг. Сонсож сурах гэдэг тэсвэр тэвчээр ,

бас хүмүүжлийн хэмжүүр. "Өөрийгөө хүндлүүлье гэвэл бусдыг эхлээд хүндэтгэ” гэсэн үг

байдаг. Иймд лекцийн хичээл бол хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн толь байдаг

ач холбогдолтой. Үүнээс үзэхэд лекцэнд сууж, сонсож, бичих үйл нь оюун ухааны өндөр

идэвхи, эрчмийг шаардсан, өмнө шатны сургуульд сурч байхдаа сурах арга барилын 118

суурь дэвсгэрийг эзэмшсэн байхыг шаарддаг нилээд чимхлүүр оюун ухааны ажил байх

нь. Нэг үгээр хэлбэл үүнийг ойлгоогүй, оюун ухааны хөгжил муутай, лекцэнд сууж бичиж

тэмдэглэх чадвар эзэмшээгүй хүн бол их, дээд сургуульд сурна гэж бусдыг дууриаж

хөөрцөглөөд хэрэггүй юм.

3.Лекцийг яаж бичиж тэмдэглэх вэ?

Лекцийн тэмдэглэлийг дэлгэрэнгүй, чөлөөтэй, хосолсон гэсэн 3 хэлбэрээр бичдэг.

Багшийн амнаас гарсан үг, өгүүлбэр бүрийг орхилгүй бичих нь дэлгэрэнгүй хэлбэр бөгөөд

энэ нь багшийн ярьж буй зүйлийн утга учрыг сэтгэн бодож дүгнэж ойлгох тогтоох боломж

олгодоггүй үр дүн муутай хэлбэр юм.

Харин багшийн ярьсныг хүлээн авч ойлгоод сэтгэхүйдээ эмхэлж, дүгнэн бодоод өөрийн

үгээр гол гол санааг дэлгэрэнгүй төлөвлөгөө, бүдүүвч-конспект хэлбэрээр тэмдэглэдэг

хэлбэр нь чөлөөт хэлбэр юм. Лекц сонсохын тулд бодож ухаарч чаддаг байхыг шаарддаг.

Энэ хэлбэр нь бүтээлч сэтгэлгээний эхний алхам мөн.

Лекцийн тэмдэглэлийг шалгалт өгөхийн тулд биш мэдлэг боловсрол эзэмшихийн тулд

хийдэг. Ийм лекцийг эхнээс нь өөртөө хэрэг болохоор бүтээлчээр тэмдэглэж чадвал

хойчдоо хэрэг болно. Лекцийг тэмдэглэж авах арга техникийг эзэмших, өөрийн өвөрмөц

арга барилтай болох, үг товчлох, таних тэмдэг хэрэглэх, зураг бүдүүвч, гол санааг өнгөөр

ялгах, сүүлд нь баяжуулж бичих, засвар хийх зай үлдээх, ойлгомжгүй зүйлийн ойролцоо

асуултын тэмдэг тавиад лекцийн дараагаар багшаас асуух зэрэг арга барилыг эзэмших нь

чухал. Ер нь багшаас асуулт асууж байгаа нь мэдэхгүйн шинж биш, харин мэдлэгтэй

суралцагч л асууж лавладаг. Тэмдэглэлийг цэвэр нямбай, гаргацтай, бас хурдан шалмаг

бичиж сурах хэрэгтэй. Зарим оюутан үгийг хурдан бичихийн тулд товчилж бичих өөрийн

гэсэн тэмдэглэгээ, товчлох аргатай болсон байдаг. Дараа нь уншиж бүтээлчээр хандаж

баяжуулах, тайлбар, тодотгол нэмж бичихийн тулд хажуу талд нь зай үлдээж бичдэг

явдал ч бий.

4.Лекцийн дараа яах вэ?

Аливаа лекцийн хичээлд мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд сууж, дахин уншихийн тулд

бичиж тэмдэглэдэг. Манай ихэнх оюутны анхаарвал зохих зүйл бол бичсэн тэмдэглэлээ

тэр өдөртөө заавал эргэн харж "салхи оруулж байх "явдал юм. Үүнийг мартвал үзсэн

сонссон зүйл нь хурдан мартагдаж, мэдлэгийн, сурлагын, оюуны хоцрогдол үүсдэг. Дараа

нь 3-4 өдрийн дараа дахин нэг гүйлгэн харж уншаад тодруулалт хийж гол зүйлийг өнгийн 119

үзгээр зурж тэмдэглэвэл хүний ой тойнд сайн хадгалагдан үлдэж мэдлэгийг үндэстэй, гүн

бат эзэмшихэд гайхалтай үр дүн гардаг гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Багшийн ярьсан

зүйлийн хэрэгтэй гэсэн зүйлийг дахин давтан санаж байх, нөхөдтэйгээ яралцах нь дээд

зэргийн үр ашигтай гэдгийг сэтгэл зүйчид чухалчилдаг. Цаг гарвал бичсэн лекцээ тэр

өдөрт нь дахиад заавал унш. Холбогдох сурах бичиг, эх зохиолоос баяжуулж хар.

Лекцээр үзсэн зүйлтэй холбогдсон дасгал, даалгаврыг заавал өөрөө биечлэн хийж

бататгах хэрэгтэй. Ийнхүү онол, дадлагыг зөв хослуулан уйгагүй, жигд, тогтмол ажиллаж

чадвал таны зарцуулсан цаг, хөдөлмөрийн чинь үр дүн гарч сайн бичсэн лекцийн

тэмдэглэл нь мэргэжил эзэмшихэд мэдээллийн үнэт "сэлбэг” болно.

Шалгалтанд яаж бэлтгэх вэ?

Шалгалтанд бэлтгэнэ гэдэг бас өөрийн гэсэн нарийн технологитой. Шалгалтанд бэлтгэнэ

гэдэг бол хэрэг хэрэг дээрээ улирал, семестрийн туршид хийх ѐстой ажил.

1.Жинхэнэ оюутан бол лекц, семинарын хичээл болгонд ирэхдээ тэр хичээлийг заавал

харсан, ойлгоогүй зарим бүлэг сэдвээр нөхөдтэйгээ ярилцсан байдаг юм

2.Хувийн зохион байгуулалт сайтай хүн бол улирлын туршид хичээлдээ яаж бэлтгэх, юуг

түлхүү унших, хичээлтэй холбогдуулан илтгэл бэлтгэх. Эссе бичих, бие даасан бүтээлч

ажил юу хийх талаар төлөвлөсөн байдаг. Чи төлөвлөсөн үү?

3.Шалгалтанд бэлтгэх сэдвээр юуг нь мэдэж байгааг цэвэр цаасны зүүн талд сэдвээр

эсвэл төлөвлөгөө хэлбэрээр бич. Цаасны баруун талд дутуу санасан зүйлээ,

консультацийн үед багшаас асуух асуултыг бич.

4.Төлөвлөгөө баримталж сэдвийн дагуу ном унш. Унших хичээлийн агуулгыг гүн бат

тогтооход лоик бүдүүвч, төлөвлөгөө хийх арга тун ашигтай, их үр дүнтэйг сана. Сэргээн

санах арга тун ашигтай. Бүлэг, сэдэв бүрийг дахин дахин уншиж, дэвтэрт бичсэнээ

номтой харьцуулах мэтээр үр ашиггүй цагаа бүү гарзад. Шаардлага гарвал хүѐулаа сууж

харилцан асууж,зөвлөлд.

5.Төвөгтэй сэдэвт хариултыг бичиж сэдэв хэлбэрээр үндсэн гол санааг товчлон батлахын

тулд гол гол баримт, тоог хамт ав. Хариулт товч, нягт, багцалсан байх ѐстой.

6.Хичээл давтах орчны эмх цэгц, нам гүм байдал юуны өмнө бий болго. Ширээний ард

сууж, зүүн гар талдаа цэвэр цаас, баруун гар талдаа дэвтэр номоо тавь.120

7.Онолын зүйлийг давтахын зэрэгцээ практик хэсгийг нь бас бэлтгэ. Мэдэхээс гадна бас

чаддаг байхын тулд биеэр хийх дадлагыгдавтах ѐстой.

8.Багшаас зөвлөгөө сайн ав. Зөвлөгөө авахаар ирэхдээ тодорхой асуулт заавал бэлтгэ.

9.Өөрийн мэддэг чадвартаа итгэлтэй бай. Итгэлийн үндэс нь гүн бат мэдлэг. Бас их

мэдпэг гэж биеэ тоож бүү сагсуур. Нөхөддөө мэдлэгээсээ хэлж, тайлбарлаж ярьж бай.

10.Аль ч хичээлийн ямар ч сэдвээр уншиж бэлдээд түүнд холбогдох орчин үе, амьдрал,

үйлдвэрлэл дээрх жишээ баримтыг заавал бодож ол.

11,Ажил, амралтын хэмнэл, өдрийн дэглэм баримтал. Энэ бол хувийн зохион

байгуулалтын хамгийн чухал шинж.

12.Унтахаасаа өмнө, уншсанаа өглөө эрт давтаж харвал ойлголт сайн бэхэждэг.

13.Эрүүл ахуйн дэглэм сахиж, ажил амралтаа зөв хослуул. Унтах цагтаа унтаж, иддэг

цагтаа идэж ууж бай.

14.Шалгалтнаас өмнө гэмтэж, бэртэх, өвдөж болохуйц зүйл, бөх барилдах, хөл бөмбөг,

сагсан бөмбөг тоглохоос хол байхыг хичээ.

15.Улирлын туршид юу ч давтахгүй байж байгаад дөхөөд ирэхээр шамдаж бүгдийг

давтаад мэдчихнэ гэж бүү шамд. Жилийн дотор сураагүйг долоохон хоногт багтаагаад

сурчихна гэж бүү сана. Энэ бол дэндүү хөнгөн гэнэн хүний бодол.

16.Хичээлийн сүүлийн долоо хоногт болж өгвөл хамт байхыг хүсдэг, чамайг аз жаргалтай,

баяр хөөртэй болгодог хүмүүстэй хамт өнгөрөөхийг хичээ, Гэхдээ хамаагүй цэнгэж

наргиад бай гэсэн үг биш. Учир нь хэт их баяр хөөр, хүний өндөр идэвхи нь анхаарлын

төвлөрөлтийг алдагдуулдаг.

17.Шалгалтын тухайд түгшүүр төрүүлэх ярианд оролцохгүй байхыг хичээ.

18.Шалгалтанд бэлтгэж байх үедээ оюуны хэт ачаалалд орж ерөөсөө болохгүй. Шөн дөл

болтол сууж энших хичээл давтсаны үр дүн гэж ерөөсөө гарахгүй. Шалгалтанд бэлтгэж

байх үед өтгөн кофе, цай зэрэг хэтэрхий сэргэг болгох ундаа уухгүй байхыг хичээ.

Үүнийг үнэхээр мэргэжил эзэмшье, сайн суралцъя гэсэн оюутан эрхэмлэн мөрддөг. 121

ШАЛГАЛТЫН УРД ӨДӨР ЮУ АНХААРАХ ВЭ?

Шалгалтын урд өдөр гэхэд уншсан зүйл ойлголтоо цэгцэлж, системчлэх өдөр байх ѐстой.

Шалгалт өгөх өдрийн өглөө бол сэтгэл зүйн хувьд хамгийн тайван, сэргэлэн байх ѐстой үе

юм, Шалгалтын өмнө телевиз үзэх, интернет ухах, компъютерийн тоглоом тоглох,

сонирхолтой ном унших, шөнийн клуб, бааранд цэнгэх, олон хоногоор аялал зугаалганд

явахаас татгалз.

Шалгалтын урд өдөр хичээл давтахгүй байхыг хичээ.

 Чиний дургүйцлыг төрүүлдэг тийм хүнтэй харилцсаны хэрэггүй.

 Идэвхийг чинь бууруулж, чиний цаг завыг бардаг найзуудтайгаа бүү уулз.

 Аймшгийн кино болон адал явдлын кино, үзвэр, хошин шогийн тоглолт үзэхгүй

байхыг хичээ.

 Урд орой нь сайхан унтаж амар.

 Тархи толгойгоо амрааж авахыг хичээ. Хүн бүртэй аль болох эвтэй найртай

харилцахыг хичээ.

 Сэтгэл санааг чинь үймүүлэхээр кино, уулзалт, үзвэр үзэхгүй байхыг хичээ.

 Элдэв төрлийн тайвшруулах, өвчин намдаах эм уух, хүнд хоол идэхээс татгалз.

 Өглөө эрт босохоор цагаа тохируулж тавихаа бүү март.

Шалгалтанд орохдоо аль болох чөлөөтөй байх хувцас сонго. Шалгалт эхлэхээс хагас

цагийн өмнө сургууль дээр очсон байхаар гэрээсээ гарч бай. Энэ бүхнийг анхаарч

мөрдвөл сэтгэл зүйн хувьд сайн бэлтгэл болно.

Ам шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ?

Шалгалтын асуулт, тестийн хариултанд үнэн зөв хариулах нөхцөл бол юуны өмнө

 Асуултыг зөв ойлгох,

 Хариултыг нухацтай бодож боловсруулах,

 Хариулах төлөвлөгөө ( логик схем ) бэлтгэх чадвараас ихээхэн шалтгаална.

Асуултанд зөв хариулахын тулд мэдсэнээ сэргээн санаж оновчтой зөв хариултыг

нарийвчлан тайван сууж бод, мартсан бол бүү сандар. Хариулах төлөвлөгөөг логик

бүдүүвчийн тусламжтайгаар хий. Сорилд бэлтгэж уншаад тогтоохдоо хийсэн тулгуур гол

санаа, ухагдахууныг сайтар бодож төлөвлөгөөг сэргээн санаж томьѐол.122

Асуултанд хариулж бичиж байгаа бол шаардагдах томьѐо, график, хүснэгт зураглалыг

хийж зарчмын хамгийн гол агуулгыг аль болох товч тодорхой бич.

Шалгалтын дүн бол эзэмшсэн мэдлэг, дадлагын үнэлэлт боловч хоосон дүнгийн хойноос

улайран хөөцөлдөх, амар хялбар аргаар дүн тавиулахыг эрмэлзэх нь бэртэгчин арчаагүй

хүний шинж байдаг. Тийм мэргэжилтний жинхэнэ дүр тэртэй, тэргүй амьдрал дээр

танигддаг. "Аливаа юмыг зөвхөн мэдэхийн тулд биш амьдралд хэрэглэхийн тулд мэддэг”

гэж ухаантнууд сургасан байдаг.

Зарим оюутан шалгалтын өмнө ихэд балмагдан сандрах явдал байдаг. Айж сандрах нь

аюулын өмнө хүчгүй гэдгээ харуулж буй хэрэг. Тухайлбал ямар нэг сэдвээр хоцорсон,

ойлгохгүй өнгөрсөн, хагас дутуу бодсон зэрэг нь шалгалтын өмнө айж балмагдахын

шалтгаан болдог.

Шалгалтанд сайн бэлтгэсэн мөртлөө амжилтгүй дүн үзүүлэх тохиолдол байдаг. Үүний

шалтгаан нь сэтгэл зүйн үндэстэй. Учир нь хичээлийг давтах идэвхтэй ба идэвхгүй аргыг

хольж хутгаснаас эсвэл хайнга уншсанаас ийм байдал үүсдэг. Зарим оюутан ердийн цагт

бүрэн мэдэж байсан зүйлээ яг шалгалтанд оронгуутаа таг мартчихдаг.

Энэ нь:

- Шалгалтын өмнө муу унтсан,

- Сэтгэл хүчтэй хөдөлсөн,

- Хэд хэдэн өдөр амралтгүйгээр орой болтол сууж хүнд хүчир даалгавар хийсэн,

- Шалгалтын мөчийг тэсэн ядаж удаан хүлээж сэтгэл зүйн энергиэ барж ядсан

зэргээс болдог

Шалгалт өгөх өдрийн өглөө хөнгөн хооллосон байх нь зөв. Шалгалт өгөх өглөө нь хичээл

унших, тоо бодох биш харин цэвэр агаарт явж, тархи толгойгоо сэргээсэн, биеэ сэтгэл

зүйн хувьд тайван байлгах нь чухал.

Ам шалгалт өгөх гэж "шипи” ( шпаргалка ) бэлтгэх нь үзсэн хичээлийг эмхлэн цэгцлэх,

мэдлэгийг бататгах сайн талтай ч түүнийг шалгалтан дээр хэрэглэх нь эрсдэлтэй хэрэг

юм. "Шипи” бэлтгэж болох боловч шалгалтан дээр хэрэглэхийг азнан өөрөө мэдсэн,

мэдлэгээ цэгцэлсэн, өөртөө итгэлтэй хүн шиг шалгалт өгөхийг зөвлөе. Гэхдээ хэдхэн өдөр

сууж бэлдсэн "шипи”-ний мэдлэг үлдэцгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Түүний оронд

улирлын эхнээс хичээлдээ бүрэн суугаад эзэмшсэн мэдлэг бол илүү үлдэцтэй байдаг

Дэс дараалал: Оюутнуудын мэдээлэл | Үзсэн: 3871 | Нэмсэн: emokh | Рейтинг: 4.2/4
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: