ЭМОХ -оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Оюутны хавар 2012" наадам ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 6 төрлийн спортын тэмцээний медаль гардуулах ёслол болон төгсөгчдийн хонхны баяр, концерт 4 сарын 27 нд ИрГТУ дээр болсон бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр оноогоор ИрГУПС анх удаа тэргүүн байр эзэлж, ИрГТУ ИГМУ дараалан хоёр гуравдугаарт байрт оржээ. Сургуулиудын гадаад харилцааны албадаас зочид төлөөлөгчид, хэлний бэлтгэл факультетийн багш нар олноор хүрэлцэн ирсэн юм. Монголын оюутны холбооны /МОХ/ дээд шагнал "Манлайлагч оюутан алтан медаль"-аар спортын төрөлд Эрхүү мужийн аварга ИрГТУ ын оюутан М.Нямдаваа, урлагийн төрөлд ИрГУПС ын оюутан Мөнхтулга, сурлагын төрөлд ИрГТУ ын оюутан Б.Зоригт, нийгмийн оролцооны төрөлд ИрГТУ ын оюутан Ө.Соёл-Эрдэнэ нар шагнагдсан юм. Нийгмийн ардчилал МЗХ ны "Алтан Од" медалиар ИГУ ын оюутан Н.Болормаа, мөн тус холбооны "Монгол тандаа зүтгэе" медалиар БГУЭП ын оюутан Баасандорж нар шагнагдсан юм. Болормаа, Баасандорж нар нь ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүн , сургуулийнхаа зөвлөлийн даргаар ажилладаг. МУ ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын
...
Дэлгэрэнгүй »
|
Эрхүүгийн уламжлалт "Оюутны хавар" наадам өндөрлөж байна. Хаалтын үйл ажиллагаа 4 сарын27 нд 10:30 цагаас болох тул нийт оюутнуудаа урьж байна. 8 жил завсаргүй цом авсан ИрГТУ ын хамт олон, энгэрээ медалиар чимж байгаа тамирчид, шинээр цомын эзэн болсон ИрГУПС ын хамт олон, хүчтэй өрсөлдөгчид байж чадсан бусад бүх их дээд сургуулийн оюутнууд та бүхнийг урьж байна. хаалтын үйл ажиллагаан дээр дуучин Эгшиглэн ая дуугаа өргөх бөгөөд мөн 27 ны оройн үдэшлэг дээр Дуучин Эгшиглэн оролцоно. 27 ны өдөр билетийн үнэ 100р -ээр нэмэгдэхийг анхаарна уу. ЭМОХолбоо.
|
4 сарын 8 нд зохиогдсон "Оюутны хавар" наадмын эрэгтэй волейболын тэмцээнд ИрГТУ ын хоёр баг 1,2 -р байруудыг эзэлж ИрГУПС 3-р байранд оржээ. Харин ИрГУПС ын охидууд түрүүлж, ИрГТУ удаалсан байна. 3-р байрыг ИГМУ эзэлжээ.
|
4-р сарын 14, 15 ны өдрүүдэд "Оюутны хавар" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Сургуулиудын багуудын чадвар нэлээд өссөн байна. Эрэгтэйчүүдийн финалд ИГМУ, ИрГТУ, ИрГУПС 1,2-р багууд үлдсэн боловч ИрГУПС-1 баг ИрГТУ-1 сугалаагаар таарч ИрГУПС-1 ялсан байна. ИрГУПС ын 1-р баг түрүүлж, 2-р баг нь удааллаа. 3-р байрыг ИрГТУ-1 баг эзэлсэн байна. ИГМУ-ын баг маш сайн өрсөлдсөн боловч медальд аз дутлаа. Эмэгтэйчүүдийн хувьд ИрГУПС-ын баг түрүүлэх магадлалтай багийн тоонд зүй ёсоор орж байсан боловч гол тоглогч нь бэртэл авсан нь багт нэлээд сөргөөр нөлөөллөө. ИрГТУ-ын 1,2-р багууд 1,2-р байруудыг дараалан эзэлж, ИГМУ -ын баг 3-р байр эзэлсэн юм.
|
"Оюутны хавар" наадмын сагсны тэмцээний нээлт сургууль бүрийн шилдэг тоглогчдоос бүрдсэн эрэгтэй эмэгтэй нийт дөрвөн холимог багийн бооцоот тоглолтоор эхлэнэ. Тоглолт 4 сарын 15 нд 12:00 цагт ИрГТУ ын спортзаланд болно. Хожсон эрэгтэй, эмэгтэй багууд өөрсдийн тавьсан бооцооны мөнгөөс гадна "Оюутны хавар" наадмын хаалтын шоуны билетээр шагнуулна. Тоглолтод дараах шилдэг тамирчид оролцоно.
Эрэгтэй 1-р баг: 1. Цэлмүүн /2009 оны шилдэг тоглогч, ИрГУПС 1-р баг/ 2. Энхболд /ИрГТУ 1-р баг/ 3. Мөнхтулга / ИрГУПС 2-р баг/
...
Дэлгэрэнгүй »
|
ЭМОХ ны 2012 оны хаврын ээлжит хуралдаан энэ 3 сарын 29 нд хуралдлаа. Хуралдаанд сургууль бүрийн спортын багуудын ахлагч нар болон ЭМОХ ны удирдах зөвлөлийнхэн хүрэлцэн ирсэн юм. "Оюутны хавар" наадмын спортын тэмцээнүүд хэрхэн яаж явагдах, хэрхэн дүгнэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд мөн нийт зургаан төрлийн тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийсэн байна. Ингэснээр багийн оноолтыг олон нийтэд нээлттэй болгох , оюутнуудыг мэдээллээр хангахад маш дөхөм болж байгаа юм. Ингээд багууд ямар ямар зоонд хэрхэн хуваагдсныг үзнэ үү.
Хөлбөмбөг / 4 сарын 21 эсвэл 22нд 9:00 -с/ А зоо: ИрГТУ-1, МВД, ИрГУПС-2 В зоо: ИГМУ, ИрГТУ-2, ИрГУПС-1 С зоо: ИГУ, БГУЭП, ИрГСХА Ширээний теннис /4 сарын 7 нд 09:00-с ИГУ дээр/ Эрэгтэй төрөл А зоо: ИрГТУ, МВД, БГУЭП, ИГУ В зоо: И
...
Дэлгэрэнгүй »
|
Эрхүүгийн Монгол оюутнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Оюутны хавар" наадамдаа амжилттай оролцохыг уриалж байна. Энэ жилийн ЭМОХ ны уриа " Нэгэн үеийн оюутнууд нэгэн үеийн лидерүүд.Наадмын хүндэтгэлийн концерт, орой болох үдэшлэгийн номеруудад ямар нэг урлагийн авъяасаараа оролцох нь хүн бүрт нээлттэй тул ЭМОХ той холбогдохыг зөвлөж байна. Аха тэмцээний шагнал мянган рубль. Асуулт нь Монгол орны болон дэлхийн газарзүй,түүх, улс төр, Монголын нууц товчоо, Монголын ёс заншил, мал аж ахуй гэх мэт олон төрлөөс бүрдэнэ.Бүх хүн оролцох боломжтой.
...
Дэлгэрэнгүй »
|
Эрхүүд нийт 800 гаруй оюутан суралцдаг. Оюутан хүний хамгийн гол зорилго бол сургуулиа төгсөх. 5-р курсын оюутнуудын хувьд сургуулиа төгсөхийн өмнөх хамгийн том даваа бол улсын шалгалт, диплом хамгаалалт. Мэргэжлээс хамаараад ИГМУ, ИрГУПС гэх мэт зарим сургуульд улсын шалгалт гэж байдаггүй. ИрГТУ ын горнякууд шалгалтаа амжилттай өгсний хоёр нь 5 дүн аваад байна. Улсын шалгалт 4-р сар хүртэл үргэлжлэх юм. Харин дараа нь диплом хамгаалалт гэсэн сүүлийн даваа хүлээж байна....
|
"Монголын оюутны дээд шагнал "Манлайлагч оюутан алтан
медаль” гардуулах тухай”
Зорилго: Эрхүү хотод суралцагч Монгол оюутнуудыг бүх талаар дэмжих
Медаль
...
Дэлгэрэнгүй »
|
ЭМОХ нь 2003 онд
байгуулагдсан бөгөөд анхны тэргүүнээр ЭАУИС ын оюутан Соронзонболд сонгогдсон
юм. Холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн дараах ажлуудыг зохион байгуулсан
байна.
2003.11.26 . Шинээр байгуулагдсан Эрхvv хотын монгол оюутны
...
Дэлгэрэнгүй »
|
ЭМОХ ны танилцуулга Товч түүх 1990-ээд оноос хойш Эрхvv хотод оюутны зeвлeлийн vйл ажиллагаа тасарсан бeгeeд дахин сэргээгдэлгvй 2003 он хүрчээ. Энд сурч байгаа оюутан, аспирант, магистрантуудын тeлeeлeгчид оюутны сайн дурын байгууллага байгуулах тухай санаачлага гаргаж, 2003.11.07-нд “Эрхvv хотын монгол оюутны холбоо”-г байгуулсан болно. 2003-2011 онд ажиллаж байсан ЭМОХ ны Тэргүүнүүд: Соронзонболд.Н /2003-2005 он, ЭУИС/ Батсайхан.Б /2005-2007он, ЭАУИС/ Болор /2007-2008 он, ЭАУИС/ Б.Баяржаргал /2008-2010 он, ЭЗХИС/ А.Хэрлэнбаатар /2010-2011 он, ЭУТИС/ Б.Нямрагчаа /2011 оноос одоог хүртэл, ЭУТИС/ Үйл ажиллагаа ЭМОХ –ны зохион байгуулдаг арга хэмжээг хавар, намар гэсэн үндсэн 2 цогц үйл ажиллагаа болгон хуваадаг. Намрын үйл ажиллагаа нь шинээр бэлтгэл курсын оюутнууд ирсний дараагаар “ Танилцах үдэшлэг” ээр эхэлдэг. Мөн сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Намрын цогц арга хэмжээний хамгийн өргөн хүрээг хамардаг нь нийт Монгол оюутнуудын хэлж заншсанаар “Монголчуудын баяр” буюу “День независимости” юм. Намрын үйл ажиллагааны хаа
...
Дэлгэрэнгүй »
|

Эрхүүгийн Монг ол Оюутны Холбоо
Нэгэн үеийн оюутнууд, нэгэн цагийн лидерүүд
ОХУ-ын Эрхүү хотод суралцаж байгаа нийт оюутан залуустаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. ЭМОХ нь 2011-2012 оны хичээлийн жилийг " Нэгэн үеийн оюутнууд, нэгэн цагийн лидерүүд” уриан дор зарласан билээ. 100 жилийн тэртээ Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлж, Богд хаант Монгол улсыг байгуулан, Хаант орос улстай эрчимтэй харилцаж эхэлсэн бөгөөд 87 жилийн тэртээ БНМАУ ыг тунхаглан , 90 жилийн өмнө Монгол улс ОХУ хоёрын хооронд дипломат харилцаа тоготоосон байдаг. Түүхийн энэ л ээдрээтэй цаг мөчөөс Монгол оюутан Эрхүү хотод анх суралцаж эхэлсэн бөгөөд анхны төгсөгчдийн нэг нь Монголын их удирдагч Ю.Цэдэнбал байсан юм. Түүнээс х
...
Дэлгэрэнгүй »
| |