Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 5 сар » 6 » "Оюутны хавар 2012" наадам өндөрлөлөө
01:34
"Оюутны хавар 2012" наадам өндөрлөлөө
ЭМОХ -оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Оюутны хавар 2012" наадам ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 6 төрлийн спортын тэмцээний медаль гардуулах ёслол болон төгсөгчдийн хонхны баяр, концерт 4 сарын 27 нд ИрГТУ дээр болсон бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр оноогоор ИрГУПС анх удаа тэргүүн байр эзэлж, ИрГТУ ИГМУ дараалан хоёр гуравдугаарт байрт оржээ. Сургуулиудын гадаад харилцааны албадаас зочид төлөөлөгчид, хэлний бэлтгэл факультетийн багш нар олноор хүрэлцэн ирсэн юм. Монголын оюутны холбооны /МОХ/ дээд шагнал "Манлайлагч оюутан алтан медаль"-аар спортын төрөлд Эрхүү мужийн аварга ИрГТУ ын оюутан М.Нямдаваа, урлагийн төрөлд ИрГУПС ын оюутан Мөнхтулга, сурлагын төрөлд ИрГТУ ын оюутан Б.Зоригт, нийгмийн оролцооны төрөлд ИрГТУ ын оюутан Ө.Соёл-Эрдэнэ нар шагнагдсан юм. Нийгмийн ардчилал МЗХ ны "Алтан Од" медалиар ИГУ ын оюутан Н.Болормаа, мөн тус холбооны "Монгол тандаа зүтгэе" медалиар БГУЭП ын оюутан Баасандорж нар шагнагдсан юм. Болормаа, Баасандорж нар нь ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүн , сургуулийнхаа зөвлөлийн даргаар ажилладаг. МУ ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газраас хичээл сурлагаараа амжилттай суралцан төгсөж байгаа ИрГТУ ын оюутан Б.Намуундарь, МВД ын оюутан Манлай, ИрГУПС ын оюутан Наранчимэг нарыг "Хүндэт оюутан" аар өргөмжилж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. ЭМОХ ны урилгаар Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бямбагэрэл дуучин Эгшиглэнгийн хамт хүрэлцэн ирсэн юм. МОХ нь нийт 4 дэх удаагаа манай арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд энэ удаа  "Оюутны хавар" наадмыг 100 хувь ивээн тэтгэсэн юм. 4 сарын 27 ны орой Воздух клубт хөтлөгчөөр Чимка, DJ -ээр Баяраа нар ажиллаж, дуучин Эгшиглэн ая дуугаа өргөв. 4 сарын 28 ны өдөр ИрГУПС ын декан МОХ ны е/н/б/ дарга Бямбагэрэл, ЭМОХ ны тэргүүн Б.Нямрагчаа, дуучин Эгшиглэн нарыг хүлээн аван уулзаж өдрийн зоог хамт барин, өөрийн сургуулиа танилцуулсан байна. Мөн өдөр Монголоос ирсэн зочид ЭМОХ ны тэргүүн, дэд тэргүүн тэдний найз нөхдийн хамт Байкал руу хамт аялажээ. Ингээд Эрхүүгийн хаврын  дуутай, шуугиантай дурсамжтай хамгийн том арга хэмжээ ийнхүү өндөрлөлөө. Хойтон жилийн наадам хол байна даа хол байна...
Дэс дараалал: Холбооны мэдээлэл | Үзсэн: 35164 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 1
0  
1 Javkhlan   (08.05.2012 19:16) [Материал]
Saikhan zohion baiguulsan bn... Zun bid eh nutagtaa arga hemjeeg zohiogood ogoorei )))

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *: