ЭМОХ -оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Оюутны хавар 2012" наадам ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 6 төрлийн спортын тэмцээний медаль гардуулах ёслол болон төгсөгчдийн хонхны баяр, концерт 4 сарын 27 нд ИрГТУ дээр болсон бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр оноогоор ИрГУПС анх удаа тэргүүн байр эзэлж, ИрГТУ ИГМУ дараалан хоёр гуравдугаарт байрт оржээ. Сургуулиудын гадаад харилцааны албадаас зочид төлөөлөгчид, хэлний бэлтгэл факультетийн багш нар олноор хүрэлцэн ирсэн юм. Монголын оюутны холбооны /МОХ/ дээд шагнал "Манлайлагч оюутан алтан медаль"-аар спортын төрөлд Эрхүү мужийн аварга ИрГТУ ын оюутан М.Нямдаваа, урлагийн төрөлд ИрГУПС ын оюутан Мөнхтулга, сурлагын төрөлд ИрГТУ ын оюутан Б.Зоригт, нийгмийн оролцооны төрөлд ИрГТУ ын оюутан Ө.Соёл-Эрдэнэ нар шагнагдсан юм. Нийгмийн ардчилал МЗХ ны "Алтан Од" медалиар ИГУ ын оюутан Н.Болормаа, мөн тус холбооны "Монгол тандаа зүтгэе" медалиар БГУЭП ын оюутан Баасандорж нар шагнагдсан юм. Болормаа, Баасандорж нар нь ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүн , сургуулийнхаа зөвлөлийн даргаар ажилладаг. МУ ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын
...
Дэлгэрэнгүй »
| |