17:45 Удирдамж | |
"Монголын оюутны дээд шагнал "Манлайлагч оюутан алтан медаль” гардуулах тухай” Зорилго: Эрхүү хотод суралцагч Монгол оюутнуудыг бүх талаар дэмжих Медаль гардуулах байгууллага: Монголын оюутны холбоо/МОХ/ Медальд тодорхойлогч байгууллага: Эрхүү хот дахь Монгол оюутны холбоо /ЭМОХ/ Медаль гардуулах газар: ЭМОХ ны уламжлалт "Оюутны хавар” наадмын хаалтын үйл ажиллагааны хүндэтгэлийн концерт Дараах дөрвөн төрлөөр тус тус нэг нэг медаль гардуулна: 1. Нийгмийн оролцоо 2. Спорт 3. Урлаг 4. Сурлага Тавигдах шаардлага: · Нийгмийн оролцоогоор нэр дэвшигч нь ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүн, Сургуулийнхаа Монгол оюутны зөвлөлийн дарга байна. ЭМОХ ны тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж хариуцлагатай ажиллаж, ЭМОХ-нд өөрийн хувь нэмрийг оруулсан байна. Хамт олондоо нэр хүндтэй удирдагч байх · Спортын төрөлд нэр дэвшигч нь дор хаяж Эрхүү мужын болон хотын тэмцээн уралдаанд амжилттай оролцож 1-3 р байр эзэлсэн байх. Зөвхөн Эрхүү хотод суралцахаар ирснээсээ хойш гаргасан амжилт тооцогдоно. · Урлагийн төрөлд нэр дэвшигч нь дор хаяж урлагийн чиглэлээр муж болон хотын уралдаан тэмцээнд амжилттай оролцож 1-3 р байр эзэлсэн байх . Монгол гэдэг нэрийг өндөрт өргөн Орос болон бусад үндэстэнд тодорхой хэмжээгээр таниулсан байх · Сурлагын төрөлд нэр дэвшигч нь сурлагын дүнгийн дэвтэртээ " 5" үнэлгээтэй байх. Өөрөөр хэлбэл улаан дипломтой төгсөх өндөр магадлалтай, голч дүн 4,7-оос дээш байх. Шалгаруулах журам: · Нийгмийн оролцоо төрөлд нэр дэвшсэн оюутнуудын нийгмийн идэвх, ЭМОХ нд оруулсан хувь нэмэр, одоо ажиллаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж зөвхөн ЭМОХ ны тэргүүн шийдвэрлэнэ · Бусад гурван төрөлд шалгаруулахдаа ЭМОХ нэгдсэн хуралдаан хийнэ. Хуралдаанд ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүд, хаврын зургаан төрөлт тэмцээний баг бүрийн ахлагч нар оролцоно. /Жишээ нь ИрГУПС дээр тооцоход: Сагсны эрэгтэй эмэгтэй нийт 4 баг, хөлбөмбөгийн 1 баг, теннисний эрэгтэй эмэгтэй нийт 2 баг, даамны эрэгтэй эмэгтэй нийт 2 баг, шатрын эрэгтэй эмэгтэй нийт 2 баг, волейболын эрэгтэй эмэгтэй нийт 2 баг гэж үзвэл нийт 13 хүн хуралдаанд оролцоно. ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүний үүргээр 2 хүн гэж тооцвол нийт 15 хүн ИрГУПС ыг төлөөлөн хуралд оролцоно/. Хурлаар нэр дэвшигчдэд санал өгч медалийн эзнийг тодруулна. Ардчилсан шударга зарчмаар олонхийн саналыг шууд харгалзан үзэж шалгаруулна. Медалийн эзэн болох хүнд сюрприз болох үүднээс нууцаар санал хурааж, Консул саналыг ганцаараа тоолж мөн арга хэмжээ хүртэл нууцалж болно. Хурлаар зургаан төрөлт тэмцээний бүгдийнх нь техникийн зөвлөгөөнийг хийнэ. Бүрдүүлэх материал: · Нийгмийн оролцоо төрөлд ЭМОХ ны тэргүүн ганцаар шийдвэр гаргах тул ямар ч материал бүрдүүлэх шаардлагагүй. · Спорт төрөлд нэр дэвшигч нь өөрийн гаргасан амжилтын баталгаа болгох баярын бичгүүдийг эх хувиар нь бүрдүүлэх · Урлагийн төрөлд нэр дэвшигч нь өөрийн амжилтын баталгаа болох баярын бичгийг эх хувиар нь бүрдүүлэх · Сурлагын төрөлд нэр дэвшигч нь Зачетная книжка, ЭШБХ-д оролцож байсан бол батлах баярын бичиг, олимпиадад оролцож байсан бол батлах баярын бичиг Хүлээн авах: · Нэр дэвшигчид өөрийн сургуулийн оюутны зөвлөлийн даргадаа 2012-03-10 ны дотор материалаа хүлээлгэн өгнө. Хоцорсон материалыг хүлээн авахгүй. · Оюутны зөвлөлийн дарга нар ЭМОХ нд нэр дэвшигчдийн материалыг цагт нь өгөөгүй тохиолдолд ЭМОХ хариуцлага хүлээхгүй тул өөрсдөө зөвлөлийнхөө дарга нарт шаардлага тавина уу. · Нэгдсэн хурал дээр зөвлөлийн дарга нар оюутнуудынхаа материалыг ЭМОХ ны тэргүүнд хүлээлгэн өгнө Бусад: · Нэр хүндтэй энэхүү медаль нь таныг насан туршид тань чимж явах тул нэр дэвшихийг зөвлөе · Ардчилсан зарчмаар санал хураалт явуулах тул шударгаар эзэндээ медаль олгогдоно · Нийгмийн оролцоо төрөлд зөвхөн ЭМОХ ны тэргүүн шийдвэр гаргаж байгаа нь зөвлөлийн дарга нарыг хариуцлагатай ажиллах хөшүүрэг болж байгаа бөгөөд оюутны холбооны гишүүдийн ажлын үнэлэмж болж өгөх юм · Мөн нэр дэвшигчдийн авсан саналыг харгалзан үзэж Консулын нэрэмжит болон сургуулийн деканы нэрэмжит диплом олгох талаар ЭМОХ ажиллах тул бүгдэд нь амжилт хүсье Эрхүү хотын Монгол оюутны холбооны тэргүүн, ИрГТУ ын 5 –р курсын оюутан
Б.Нямрагчаа | |
|
Бүх сэтгэгдэл: 2 | |
|