Монголчууд бид эрт дээр үеэсээ цагаан сар хэмээх сарны тооллын баярыг тэмдэглэсээр ирсэн боловч чухам хэдий үеэс эхэлсэн бэ гэдгийг мэдэх хүн ховор болов уу Тэгвэл цагаан сарын баярыг тэртээ Хүннү улсын ноёрхолын үед одоогоос 2000 жилийн тэртээгээс тэмдэглэсээр ирсэн юм байна. 1206 онд Тэмүүжин Чингис хаанд дахин өргөмжлөгдсөн ба гурав дугаар жарны хавар арван хоёр жилийн тооллоор бар сараас шинэ жил эхлэж, үхэр сараар төгсөхөөр тогтсон байна. Цагаан сарыг тэмдэглэх ёс жаяг гэж байх ба өнөөгийнх шиг "төлөө" гээд уугаад байдаггүй байжээ. Архиа бага ууж, айргаа тааваараа уу гэж...Айраг уудаг нь ховор л болов уу. Харин эртний заншлаар бол хошууны захирагч болон ургийн тэргүүнүүд маш бага хэмжээгээр ёс болгон хэрэглэдэг байжээ. Мөн бэлэг өгөх ёс ч бас байж.
Орсон гарсан бүхэнд бэлэг өгдөггүй ба наймаас доош насны балчир хүүхдэд хэрэгтэй гэсэн зүйлийг нь өгдөг, арван гуравны жил нь орж байгаа хүүхдэд дурдан бүс, хорин тав болон гучин долооны жил ор
...
Дэлгэрэнгүй »