Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 2 сар » 20 » Эрхүүгийн цагаан сар
21:23
Эрхүүгийн цагаан сар

Монголчууд бид эрт дээр үеэсээ цагаан сар хэмээх сарны тооллын баярыг тэмдэглэсээр ирсэн боловч чухам хэдий үеэс эхэлсэн бэ гэдгийг мэдэх хүн ховор болов уу Тэгвэл цагаан сарын баярыг тэртээ Хүннү улсын ноёрхолын үед одоогоос 2000 жилийн тэртээгээс тэмдэглэсээр ирсэн юм байна. 1206 онд Тэмүүжин Чингис хаанд дахин өргөмжлөгдсөн  ба гурав дугаар жарны хавар арван хоёр жилийн тооллоор бар сараас шинэ жил эхлэж, үхэр сараар төгсөхөөр тогтсон байна. Цагаан сарыг тэмдэглэх ёс жаяг гэж байх ба өнөөгийнх шиг "төлөө" гээд уугаад байдаггүй байжээ. Архиа бага ууж, айргаа тааваараа уу гэж...Айраг уудаг нь ховор л болов уу. Харин эртний заншлаар бол хошууны захирагч болон ургийн тэргүүнүүд маш бага хэмжээгээр ёс болгон хэрэглэдэг байжээ. Мөн бэлэг өгөх ёс ч бас байж.

Орсон гарсан бүхэнд бэлэг өгдөггүй ба наймаас доош насны балчир хүүхдэд хэрэгтэй гэсэн зүйлийг нь өгдөг, арван гуравны жил нь орж байгаа хүүхдэд дурдан бүс, хорин тав болон гучин долооны жил орж байгаа хүнд мал бэлэглэдэг нь эд хөрөнгө арвижихийн билэгдэл юмсанж. Мөн наяас дээш насны буурайнуудад заавал бэлэг өгөх ба зуун арав насалсан хүнд цагаан дээл өмсгөн сүйх тэргэнд суулгадаг байжээ. За сонирхуулахад ийм бөлгөө.

Харин Эрхүүгийн оюутнуудын ихэнх нь дотуур байрандаа курс курсээрээ тус тусдаа нийлэн тэмдэглэдэг. Тэд уламжлал ёсоор ул боовоор таваг засч,  мөн жимс ногоо салат бэлтгэдэг.

Айраг байхгүй болохоор пивоор орлуулчихна. Байгаа шууз болон түүхий махнуудаа боломжоороо нийлүүлээд бууз хийчихнэ. Харин ууцны оронд заачихсан гахайн толгой ширээн дээр үзэгдэх нь элбэг. Олон Монгол оюутантай дотуур байранд өргөн хэмжээний золголт явагдана. Уншлагын танхимд юмуу урлагийн заланд дээд курсынхэн дээр доод курсынхэн орж ирж золгоно. Эрхүүгийн улсын техникийн их сургууль цагаан сараар бөхийн барилдаан зохиодог уламжлалаа хадгалсаар иржээ. Тус сургуулийнхан шинийн нэгний өглөө бөхөө үзэцгээдэг. Эрхүүгийн техникийн их сургуулийн барилдаанд 2010 оны төгсөгч Түвшинбаяр 4 удаа дараалан түрүүлж байсан удаатай. Харин мөр гаргах нь ховор. Хүний нутагт зүг чиг гаргах нь дэмий гэж үздэг. Эрхүүд цагаан сар идээ ундаа элбэгтэй сайхан болж өнгөрдөг байна.

Дэс дараалал: Бусад мэдээлэл | Үзсэн: 843 | Нэмсэн: emokh | Рейтинг: 5.0/1
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 3
0  
3 jaamaa   (12.03.2012 18:02) [Материал]
yun huurhun yum.

0  
1 Tulgaa   (28.02.2012 23:47) [Материал]
Duu nar ulamjlalaa sain hadgalj baina shuu.Sain baina.

0  
2 emokh   (02.03.2012 20:30) [Материал]
kk

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *: