Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 24 » ЭМОХ ны түүхээс
18:48
ЭМОХ ны түүхээс

ЭМОХ нь 2003 онд байгуулагдсан бөгөөд анхны тэргүүнээр ЭАУИС ын оюутан Соронзонболд сонгогдсон юм. Холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн дараах ажлуудыг зохион байгуулсан байна.

2003.11.26 . Шинээр байгуулагдсан Эрхvv хотын монгол оюутны холбооноос эрхлэн ЕКГ-ын болон монгол оюутан суралцдаг зарим их сургуулийн дэмжлэгтэйгээр оюутнуудын нэгдсэн vдэшлэгийг зохион байгуулав.

2004 .03. 02. Эрхvvгийн зам харилцааны их сургуулийн монгол оюутнууд "Миний эх орон-Монгол” сэдэвт eдeрлeгийг eeрийн сургууль дээрээ зохион байгуулав.

2004. 03. 06 . Эрхvvгийн монгол оюутны холбооны урилгаар Монгол улсын "ДУРСАМЖ” хамтлаг Эрхvv хотод хvрэлцэн ирж vvрийн "vнсье” нэртэй тоглолтыг оюутан залуучуудад сонирхуулав

2004 .03.19-20. Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан зохион байгуулсан Монголоос ОХУ-д суралцагсадын нэгдсэн зeвлeлгeeн-чуулга уулзалтанд Эрхvvгийн монгол оюутнуудыг тeлeeлeн ЭИС-ийн оюутан, Эрхvvгийн монгол оюутнуудын холбооны тэргvvн Н. Соронзонболд, ЭАУИС-ийн аспирант Б. Болормаа, БЭЗХИС –ийн оюутан Батсайхан нар оролцов. Эрхvvгийн зам харилцааны их сургуулийн монгол оюутнуудын гаргасан ханын сонин 3 дугаар байрт шалгарсан байна. Монгол улсаас ОХУ-ын ЭСЯ-ны Баярын бичгээр ЭЗХИС-ийн оюутан Э. Нямдаваа, ЭАУИС-ийн оюутан Б. Оюунчимэг, ЭТИС-ийн аспирант Д. Балжинням нар шагнагдсан болно.

2004. 4-5 сар. "Оюутны хаврын баяр” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулав. Энэ арга хэмжээний хvрээнд гар бeмбeг, сагсан бeмбeг, хeл бeмбeг, одон бeмбeг, шатар даамны тэмцээнvvд болж eнгeрлee.

2004.10.30. Эрхvv хотод сурч байгаа монгол оюутан, аспирант, магистрантуудын нэгдсэн уулзалтыг хийлээ. Уулзалтад Эрхvv хотод сурч байгаа оюутан, аспирант, магистрантуудаас гадна Ерeнхий консулын газрын дипломат ажилтнууд, монгол оюутнууд сурдаг Эрхvvгийн их сургуулиудын гадаад оюутан хариуцсан деканууд, деканы болон гадаад харилцааны хэлтийн ажилтнууд оролцов. Уулзалтын эхэнд Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд С. Баяраас тус уулзалтад ач холбогдол eгч уламжлал ёсоор ирvvлсэн мэндчилгээг уншиж сонсгов. Уулзалт дээр ЕКГ-ын Консул С. Банзрагч дэлгэрэнгvй мэдээлэл хийж, Эрхvv хотын монгол оюутны холбооноос хийсэн ажлын тухай тус холбооны тэргvvн Н. Соронзонболд товч мэдээлэв.

2004.11.13. Oюутан залуучуудын дунд "Эх орныхоо тvvх, vндсэн хууль, хоёр орны найрамдалт харилцааны талаар хэн сайн мэдэх вэ? ” сэдэвт асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд монгол оюутнууд олноороо суралцдаг ЭУИС, БЭЗХИС, ЭТИС, ЭАУИС, ЭЗХИС-иас тус бvр 5 хvний бvрэлдэхvvнтэй баг оролцож, ЭТИС-ийн "Хамаг Монгол” баг нэг, ЭУИС-ийн "Халх журам” баг хоёр, ЭЗХИС-ийн "Арга билэг” баг гуравдугаар байрыг тус тус эзлэв.

2005 он. Холбооны тэргүүнээр ЭАУИС ын оюутан Батсайхан сонгогдон ажилласан юм. Холбооны урилгаар "Дижитал” хамтлаг” Эрхүүд хүрэлцэн ирж тоглосон бөгөөд МУ тунахаглсаны ойг тохиолдуулан Сагсны тэмцээн, мөн "Оюутны хавар” спортын 6 төрөлт тэмцээн уламжлал болон зохион байгуулагддаг болсон юм.

2006-2007 он. ЭМОХ ны Уриа- Бие биедээ эх орон нь байцгаая. Эрхүүгийн оюутан залуусын дунд анхны КВН болж маш олон оюутнуудыг хамарч чадсан юм. Гол зорилго нь оюутнуудыг эв нэгдэлтэй байлгахад чиглэсэн байсан тул оролцож байгаа баг бүрт сургууль бүрээс оюутан орсон байсан юм. Ингэснээр Эрхүүгийнхэн урд урд жилүүдийг бодоход эв түнжинтэй сургуулиараа талцан зодолдох үзэгдэл нь багассан байна. Мөн бусад сургуулийнхантайгаа илүү дотно харилцаж эхэлсэн байна. АХА болон хаврын баяр төгсөлтийн баярууд бүгд амжилттай зохион байгуулагдсан. Мөн 2006-10-10 нд оюутнуудын нэгдсэн уулзалт зохион байгуулагдсан. 11.26 нд улс тунхагласны баярыг холбоо өндөр хэмжээнд зохион байгуулсан байна. Чингисийн бага насны дүрд М.Нямдаваа, Жамухын дүрд Эрхмандах нар тоглосон юм. Концертыг тухайн үеийн ЭЗХИС ын оюутан Б.Баяржаргал, БЭЗХИС ын 5р курсын оюутан Б.Золжаргал, ЭУТИС ын бэлтгэлийн оюутан Б.Нямрагчаа нар найруулан, Их монгол улсын үеэс орчин үе хүртэлх түүхэн жүжгийг үзүүлсэн юм. Тухайн үеийн 5 р курсынхэн Чингис болон Сүхбаатарын дүрийг бүтээсэн байна. Харамсалтай нь баяр зодооноор дуусгавар болж цагаасаа эрт тарсан байна. Хаврын сагсны тэмцээнд ЭЗХИС ын баг хуралтай гэсэн шалтгаанаар ирж оролцоогүй бөгөөд үүнийг эв түнжинтэй холбоотойгоор хүмүүс тайлбарладаг. Ямар ч гэсэн энэ үед урд нь хийгдэж байгаагүй олон ажлыг хийсэн байна.

2007-2008 он. ЭМОХ ын уриа- Эх орон надаас эхэлнэ. Холбооны тэргүүнээр ЭАУИС ын оюутан Болор сонгогдож ажилласан юм. Уламжлалт намрын сагсны тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Мөн 11.26 ны баярыг анх ямар ч зодоонгүйгээр зохион байгуулсан бөгөөд тухайн үедээ оюутнууд маш соёлтой оролцож байсантай холбоотой. Шинээр ирсэн бэлтгэл курсынхэн давамгайлан концертод оролцсон юм. Илүү шинэлэг орчин үеийн залуусын сонирхолд нийцсэн шоу-г зохион байгуулсан бөгөөд  DJ-р ЭУТИС ын оюутан Баяраа мэргэжлийн түвшинд ажилласан байна.уламжлалт арга хэмжээнүүд бүгд амжилттай зохиогдсон юм. Мөн КВН зохиогдсон боловч олон хүнийг хамарч чадаагүй байна. Хаврын сагсны тэмцээн  Эрхүү-2 –т зохион байгуулагдсан бөгөөд анх удаа ЭАУИС ын эрэгтэй баг түрүүлжээ.

2008-2009 он. Холбооны тэргүүнээр ЭЗХИС ын оюутан Б.Баяржаргал ажилласан. Тэрээр Эрхүүгийн оюутны холбооны бүх л арга хэмжээг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай нь байлаа.  ЭУТИС ын зөвлөлийн дарга  Хэрлэнбаатар , мөн  Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Нямрагчаа нарын санаачлагаар Монголын оюутны холбоотой хамтран ажиллаж, алдарт уран илтгэгч Б.Гэрэл багшийг урин оюутнуудад лекц уншсан. МОХ ны ерөнхий нарийн бичгийн дарга Бямбагэрэл хүрэлцэн ирж Монголын оюутны дээд шагнал Манлайлагч алтан медалийг "Оюутны хавар” арга хэмжээн дээр шилдэг оюутнуудад гардуулсан юм. Тухайн үед  ДСДС ын оюутан Батзориг, ЭУТИС ын оюутан Баяраа нар тус медалийн эзэн болсон байна. 11.26 ыг "Понарама” клубт зохион байгуулсан бөгөөд зарим нэг оюутнууд эв түнжинтэй оролцож чадаагүй юм. Хаврын тэмцээн болон бусад арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан боловч хаалтын үйл ажиллагаа, медаль гардуулах ёслол болоогүй бөгөөд энэ нь залны болон санхүүжилтын асуудалтай холбоотой.

2009-2010 он. Мөн Баяржаргал улиран сонгогдсон. Дэлхийг дамнасан гахайн ханиаднаас шалтгаалан МУ тунхагласны баярыг Холбоо зохион байгуулаагүй юм. Гэвч ЭЗХИС ,ЭУИС  хамтран , БЭЗХИС  ЭУТИС  ЭАУИС  хамтран тус тусдаа 2 хэсэг болон тус баярыг тэмдэглэсэн юм. "Оюутныхавар” наадмын хаалтын үйл ажиллагаа болон төгсөгчдийн баярт мөн МОХ ны дэд дарга болон нарийн бичигийн дарга хүрэлцэн ирсэн бөгөөд Манлайлагч медалийн эзнээр БЭЗХИС ын оюутан Золжаргал, ЭУТИС ын оюутан Түвшинбаяр, ЭЗХИС ын оюутан Дамбадаржаа нар шагнагдсан юм. Хаврын тэмцээн уралдаан бүгд амжилттай зохион байгуулагдсан . Мөн дуучин БОБО ,Лхагваа нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.

2010-2011 он. Уриа-Эв эе эрч хүч. Холбооны тэргүүнээр ЭУТИС ын оюутан Хэрлэнбаатар ажилласан юм.  11.26 болон бусад арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Тэрээр сургуулийнхаа зөвлөлийн дарга байхаас оюуны хөгжлийг илүү дэмжин ажилладаг байсан бөгөөд ЭШБХ ыг зохион байгуулсан. Мөн "Оюутны хавар” наадмын хаалтын үйл ажиллагаанд Дижитал хамтлаг бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм. Мох ны 3 төлөөлөгч хүрэлцэн ирж Хэрлэнбаатар, БЭЗХИС ын оюутан Батбаяр, ЭУТИС ын оюутан Дархантамир нар манлайлагч медалиар шагнуулжээ. МонРосЦветмет төлөөлөгчийн газраа татсантай холбогдуулан ивэээн тэтгэлгийн асуудал гарч ирсэн юм. Жизнь төв 500000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

2011-2012 он. Уриа: Нэгэн үеийн оюутнууд-нэгэн үеийн лидерүүд. Холбооны тэргүүнээр ЭУТИС ын оюутан Нямрагчаа ажиллаж байна. Тэрээр урд нь хэрүүл маргаантай байсан ЭУТИС ын зөвлөлийн дүрмийг боловсруулан нийт оюутнуудын гарын үсгээр баталгаажуулж байсан. Түүнээс хойш өнөөдөр хүртэл тус сургуулийн оюутны зөвлөл дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж фондны асуудлаа шийдэн  мөн сонгох сонгогдох  зарчмыг баримтлан ажилладаг. Харамсалтай нь сүүлийн үед энэ байдал алдагдаж байгаа талаар яригдаж байна. ЭУТИС ын оюутан Энхтүвшин, Цэлмүүн нарын санаачилсан "Үе хоорондын сагсны тэмцээн” –г  зохион байгуулав. Улс тунхагласны 87 жилийн ойн баярыг Холбоо амжилттай зохион байгуулсан юм. Зодоон баярыг бас л тойрч гараагүй. Үе үеэрээ нэгдэж номерууд бэлдсэн боловч доод курсынхны гаргасан номерууд жаахан сунжирсан талтай. Цаг хугацааны хувьд бүтэн шөнийн турш тэмдэглсэн боловч цагаасаа арай эрт тарсан. Намрын сагсны тэмцээн, МУ болон ЭМОХ –г сурталчилсан гэрэл зургийн үзэсгэлэнг  ЭУТИС ын аспирант  Эрдэнэсайхантай хамтран ЭУТИС  дээр зохион байгуулав. Мөн Холбооны нэгдсэн сайт  бий болов. Холбоо өөрийн бүхий л үйл ажиллагаа шалгаруулалт арга хэмжээг сайтаар мэдээлнэ.

ЭМОХ нь 2009 оноос МОХ ны салбар байгууллага болон үйл ажиллагаагаа уялдуулан явуулдаг болсон бөгөөд хуулийн дагуу бүртгүүлэн өөрийн тамга тэмдэгтэй болсон юм. 2003 оноос Холбоог МОНРОС ЦВЕТМЕТ , Аэромонголия компаниуд ивээн тэтгэн ажилласан юм. Мөн МОХ,УБТЗ , Эрхүү хот дахь ЕКГ , сургуулиудын деканы газрууд, ЭМОХ ын салбар зөвлөлүүд/ сургууль бүрийн оюутны зөвлөл/  хамтран ажилласаар иржээ. 

 

 

Дэс дараалал: Холбооны мэдээлэл | Үзсэн: 824 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 1
0  
1 uka   (02.04.2012 19:09) [Материал]
Erhuugiin hamgiin anhnii oyutnii holboonii terguun gos-iin Soronzonbold. Anagaah gd buruu bichsn baihin

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *: