Нүүр хуудас » 2011 11 сар 2 » мэндчилгээ
Хостинг от uCoz
00:39 мэндчилгээ | |
Эрхүүгийн Монг ол Оюутны Холбоо
Нэгэн үеийн оюутнууд, нэгэн цагийн лидерүүд
![]() ОХУ-ын Эрхүү хотод суралцаж байгаа нийт оюутан залуустаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. ЭМОХ нь 2011-2012 оны хичээлийн жилийг " Нэгэн үеийн оюутнууд, нэгэн цагийн лидерүүд” уриан дор зарласан билээ. 100 жилийн тэртээ Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлж, Богд хаант Монгол улсыг байгуулан, Хаант орос улстай эрчимтэй харилцаж эхэлсэн бөгөөд 87 жилийн тэртээ БНМАУ ыг тунхаглан , 90 жилийн өмнө Монгол улс ОХУ хоёрын хооронд дипломат харилцаа тоготоосон байдаг. Түүхийн энэ л ээдрээтэй цаг мөчөөс Монгол оюутан Эрхүү хотод анх суралцаж эхэлсэн бөгөөд анхны төгсөгчдийн нэг нь Монголын их удирдагч Ю.Цэдэнбал байсан юм. Түүнээс хойш уул уурхай, нийгэм, эдийн засаг, анагаах ухаан гээд бүхий л салбарын боловсон хүчин Эрхүү хотод бэлтгэгдсээр ирсэн билээ. Оюун санаа, эрдэм мэдлэгийн хосгүй энэ л алтан гинжийг улам бататган, Үе үеийн лидерүүд, цаг цагийн эзэд нь болж , Монголын залуусын хийморь үргэлж дээшээ байхыг ЭМОХ-ны нэрийн өмнөөс хүсэн ерөөе. Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлнө.
| |
|
Бүх сэтгэгдэл: 2 | |
|