Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2011 » 11 сар » 03
Монголын алтан ургийн шугам дундаа нэг нугалбартай. Энэ нугалбараас өмнөх үе нэг өөр, дараахь үе нэг өөр гентэй. Бөртэ чоно, магадгүй түүнээс урд мянга мянган жилийн тэртээгээс Модунаар дамжин Бодончир хүрсэн шугам нь хуньнянь, хуянь, хаан, хиан, хиад гэсэн нэртэйгээр тасралтгүй явсан. Харин Бодончир бол хори түмэд буюу одоогийн буриадуудын өвөгийн охин Алун Гоо, маалиг баягудай буюу баядуудын дээд удмын нэгэн хүний дундаас гаралтай байх гэж нууц товчоо хэлнэ. Энд Модун, Таншихуй, Бөрт чонын судсаар урсаж байсан цус солигдон монгол, хиад аймгийн дотор нэгэн шинэ алтан ургын шугам гарч ирсэн нь Боржигон. Буриад бүсгүй Алун Гоо хэлсэн гэх нэгэн домог: боржигод тэнгэр гаралтай гэх домог, нэгэн сургаал: 5 мөсний тухай эвийн сургаал биднийг хүртэл үлдэн иржээ. Домог биелэж МөнхТэнгэр бүх дэлхийг Боржигон удмынханд захируулж явсан үе бий.
Тэмүжинийг амьд үлдэж хаан хүн болон өсөхөд ч хонгирад бүсгүй Өүлэний ухаан, эрдэм, тэмүүлэл л хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн бололтой байдаг. Тийм ч учраас нууц товчоонд Өүлэнийг зүгээр нэг өнчин хүүхдүүдээ өсгөсөн гэдэггүй харин: мэргэн төрсөн Өүлэн эх үр хүүхдүүдээ хаад сэцэд хутагтан сайд болгон өсгөжээ гэж тодорхой бичд ... Дэлгэрэнгүй »
Категория: Бусад мэдээлэл | Просмотров: 668 | Добавил: baatar | Дата: 04.11.2011 | Комментарии (1)

Эрхvv муж нь дорнод Сибирийн емнед хэсэгт байрладаг. 767,9 мянган кв/м талбайтай, 2 сая 734,7 мянган хvн амтай бегеед ОХУ-ын Сибирь дэхь 20 субъектийн дотор талбайн хэмжээгээрээ 6-рт, хvн амын нягтралаар 8-рт ордог. Эрхvv муж нь засаг захиргааны хувьд 33 район, мужийн хэмжээний 14 хот, районы чанартай 8 хот, хот маягийн 55 тосгон, 384 хедеегийн засаг захиргаанаас бvрддэг. Нийт хvн амын 79,4 хувь нь хот суурин газарт амьдардаг. Эрхvv мужийн тvvх нь 1682 оноос эхтэй бeгeeд Енисей мeрний сав газраас Номхон далай хvртэлх eргeн уудам нутгийг хамарсан Эрхvvгийн губерни 1764 онд анх байгуулагдсан байна. 1851 онд Эрхvvгийн губернээс Забайкалск, Якутыг салгаж одоогийн хил хязгаарын тvвшинд vлдсэн байна.
Категория: Бусад мэдээлэл | Просмотров: 568 | Добавил: baatar | Дата: 04.11.2011 | Комментарии (0)

БЭЗХИС -д ойролцоогоор 62 оюутна, Дорнод сибирийн дээд сургуульд/ДСДС/ 11, ЭАУИХ-д 94, Дорнод сибирийн боловсролын академид 8, ЭХААИС-д 79, ЭУТИС-д 360 орчим, ЭЗХИС-д 140 Монгол оюутан суралцаж байна. БЭЗХИС -г 8 оюутан төгсөх бол ЭЗХИС-г 11 оюутан  төгсөнө. ЭУТИС-г 20 гаруй оюутан төгсөнө. Төгсөгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа мэдээлнэ
Категория: Оюутнуудын мэдээлэл | Просмотров: 660 | Добавил: emokh | Дата: 04.11.2011 | Комментарии (0)

Д.Бямбасүрэнгээс бусад Монголын үе үеийн ерөнхий сайд нар Америк руу явж Мүүнийн семинарт суудаг байсан юм. Тэдний хувьд Америк явах мөрөөдөл байхад газар үзэх шалтаг болдог байсан ч байж мэднэ. Харин одоо бол нэгэнт ухамсартай үйл болжээ. Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын холбоо нь олон улсын энхтайваны конференцид оролцох Монгол гишүүдийг сонгож явуулдаг. Солонгос болон АНУ-д олон улсын конференци зохион байгууллагддаг бөгөөд энэ конференцид Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд, их, дээд сургуулиудын захирал, бизнесменүүд явж байсан. Ингэхдээ Монгол улсыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх, хөгжүүлэхийн төлөө тэмцэгч, эх оронч, нийгэмд танигдсан хүмүүсийг сонгодог. Эдний урилга, зардлаар улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин”-гийн босс А.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан, Н.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал Л.Дашням, UBS телевизийн захирал Л.Балхжав, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, ХААИС-ын ректор А.Бакей нарын Монголын улс төр, нийгэмд нөлөө ... Дэлгэрэнгүй »
Категория: Шар мэдээ | Просмотров: 553 | Добавил: baatar | Дата: 04.11.2011 | Комментарии (2)

ЭМОХ ны танилцуулга

Товч түүх
1990-ээд оноос хойш Эрхvv хотод оюутны зeвлeлийн vйл ажиллагаа
тасарсан бeгeeд дахин сэргээгдэлгvй 2003 он хүрчээ. Энд сурч байгаа
оюутан, аспирант, магистрантуудын тeлeeлeгчид
оюутны сайн дурын байгууллага байгуулах тухай санаачлага гаргаж,
2003.11.07-нд “Эрхvv хотын монгол оюутны холбоо”-г байгуулсан болно.

2003-2011 онд ажиллаж байсан ЭМОХ ны Тэргүүнүүд:
Соронзонболд.Н /2003-2005 он, ЭУИС/
Батсайхан.Б /2005-2007он, ЭАУИС/
Болор /2007-2008 он, ЭАУИС/
Б.Баяржаргал /2008-2010 он, ЭЗХИС/
А.Хэрлэнбаатар /2010-2011 он, ЭУТИС/
Б.Нямрагчаа /2011 оноос одоог хүртэл, ЭУТИС/

Үйл ажиллагаа
ЭМОХ –ны зохион байгуулдаг арга хэмжээг хавар, намар гэсэн үндсэн 2 цогц үйл ажиллагаа болгон хуваадаг. Намрын үйл ажиллагаа нь шинээр бэлтгэл курсын оюутнууд ирсний дараагаар “ Танилцах үдэшлэг” ээр эхэлдэг. Мөн сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Намрын цогц арга хэмжээний хамгийн өргөн хүрээг хамардаг нь нийт Монгол оюутнуудын хэлж заншсанаар “Монголчуудын баяр” буюу “День независимости” юм. Намрын үйл ажиллагааны хаа ... Дэлгэрэнгүй »
Категория: Холбооны мэдээлэл | Просмотров: 769 | Добавил: baatar | Дата: 03.11.2011 | Комментарии (0)