Нүүр хуудас » 2011 11 сар 3 » ЭМОХ ны тухай товчхон
Хостинг от uCoz
16:40 ЭМОХ ны тухай товчхон | |
ЭМОХ ны танилцуулга Товч түүх 1990-ээд оноос хойш Эрхvv хотод оюутны зeвлeлийн vйл ажиллагаа тасарсан бeгeeд дахин сэргээгдэлгvй 2003 он хүрчээ. Энд сурч байгаа оюутан, аспирант, магистрантуудын тeлeeлeгчид оюутны сайн дурын байгууллага байгуулах тухай санаачлага гаргаж, 2003.11.07-нд “Эрхvv хотын монгол оюутны холбоо”-г байгуулсан болно. 2003-2011 онд ажиллаж байсан ЭМОХ ны Тэргүүнүүд: Соронзонболд.Н /2003-2005 он, ЭУИС/ Батсайхан.Б /2005-2007он, ЭАУИС/ Болор /2007-2008 он, ЭАУИС/ Б.Баяржаргал /2008-2010 он, ЭЗХИС/ А.Хэрлэнбаатар /2010-2011 он, ЭУТИС/ Б.Нямрагчаа /2011 оноос одоог хүртэл, ЭУТИС/ Үйл ажиллагаа ЭМОХ –ны зохион байгуулдаг арга хэмжээг хавар, намар гэсэн үндсэн 2 цогц үйл ажиллагаа болгон хуваадаг. Намрын үйл ажиллагаа нь шинээр бэлтгэл курсын оюутнууд ирсний дараагаар “ Танилцах үдэшлэг” ээр эхэлдэг. Мөн сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Намрын цогц арга хэмжээний хамгийн өргөн хүрээг хамардаг нь нийт Монгол оюутнуудын хэлж заншсанаар “Монголчуудын баяр” буюу “День независимости” юм. Намрын үйл ажиллагааны хаалт болгож энэхүү арга хэмжээг 11.26 нд буюу БНМАУ ыг тунхагласан түүхт өдрийг тэмдэглэдэг. Урлаг соёлын төрөл бүрийн номерууд, шилдэг оюутанд шагнал гардуулах ёслол, сагсны тэмцээний цом гардуулах ёслол хөтөлбөрт багтдаг. Харин хаврын цогц арга хэмжээнд шатар, даам, теннис, хөлбөмбөг, сагс, волейбол гэсэн 6 төрлийн спортын тэмцээн багтахаас гадна “АХА” болон ЭШБХ, илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг. Хаврын арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг 5-р сарын 20 ны дотор багтаан зохион байгуулдаг бөгөөд мөн шагнал гардуулах, цом гардуулах ёслол, төгсөгчдийн хонхны баяр хөтөлбөрт багтдаг уламжлалтай. ЭМОХ нь баяр ёслол тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна МУ ын Эрхүү хот дахь Консулын газартай нягт хамтран ажиллаж, оюутнуудын судалгаа, мэдээллээр ханган ажилладаг. Бүтэц, зохион байгуулалт ЭМОХ нь дараах бүтэцтэй байна. Үүнд: Тэргүүн, Дэд тэргүүн, Нарийн бичиг, Эрдэм шинжилгээ хөгжлийн алба, Урлаг соёлын алба, Мэдээллийн алба, Спортын алба, Хяналтын гишүүд, Гишүүд. Сургууль бүрийн зөвлөлийн дарга нар болон мандатын эрх бүхий гишүүд ЭМОХ ны удирдах зөвлөлийг бүрдүүлнэ. ЭМОХ ны салбар зөвлөлүүд 1. ИГМУ-ын оюутны зөвлөл ЭАУ ИС –ийн оюутны зөвлөлийн даргаар 4курс Батболдын Одгэрэл, 1-р курсын дарга Алтанхуягийн Анхбаяр, 2-р курсын дарга Цэрэндагвагийн Санжаасүрэн, 3-р курсын дарга Дашнямын Энэбиш, 4,5,6 курсийн даргаар Ядамсүрэнгийн Эрдэнэчимэг тус тус ажиллаж байна. 2. ИрГСХА-ын оюутны зөвлөл Эрхүү хотын Хөдөө Аж Ахуйн Академын Монгол оюутны зөвлөл нь 2010 оны 10 сарын 10 ний өдөр үүсгэн байгуулагдсан. Одоогоор тус сургуулийн оюутны зөвлөл нь удирдах зөвлөл, гишүүд гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Удирдах зөвлөл нь 8 гишүүнээс бүрдэнэ, нийт 80 гишүүнтэй. 3. МВД-ын оюутны зөвлөл Дорнод сибирийн дээд сургуульд нийт 11 оюутан суралцаж байгаа бөгөөд тэднийг төлөөлж сонсогч Х. Батхишиг, Г. Төрболд нар нь ЭМОХ- ны удирдах зөвлөл, хяналтын гишүүнээр сонгогдон ажилаж байна. 4. ИрГУПС-ын оюутны зөвлөл Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн оюутны зөвлөлийн даргаар Ц.Бат-Эрдэнэ ажиллаж байна. 5. ИрГТУ-ын оюутны зөвлөл Эрхүүгийн улсын техникийн их сургуулийн оюутны зөвлөл нь курс, дотуур байрны дарга нар, гишүүдээс бүрдэнэ. Оюутны зөвлөлийн дарга нь 3-р курсын оюутан Соёл-Эрдэнэ . 6. БГУЭП-ын оюутны зөвлөл Байгйлийн эдийн засаг хуулийн улсын их сургуульд нийт 62 монгол оюутан суралцаж байна. Тэднийг төлөөлж тус сургуулийн зөвлөлийн дарга Цэвээнравдангийн Баасандорж мөн Хүрэлбаатарын Бадмаанямбуу, Алтангэрэлийн Больхүү ,Балжиннямын Мөнхбулга, Цэрэндондог ийн Эрдэнэчимэг нар ажиллаж байна. 7. ВСГАО-ын оюутны зөвлөл Дорнод сибирийн боловсролын улсын академид нийт 6 монгол оюутан суралцаж байна. 1-р курсын оюутан Баяржаргал нь ЭМОХ ны удирдах зөвлөлийн гишүүн. 8. ИГУ-ын оюутны зөвлөл Эрхүүгийн улсын их сургуулийг төлөөлж ЭМОХ –ны удирдах зөвлөлд С.Оргил, Болормаа нар ажиллаж байна. Хамтын ажилгаа ЭМОХ нь Монголын оюутны холбоо, Эрхүү хот дахь Консулын газар, Аэромонголия компаний Эрхүү хот дахь төлөөлөгчийн газар, МОНРОСЦВЕТМЕТ компаний Эрхүү хот дахь төлөөлөгчийн газар, Эрхүү хот дахь их, дээд сургуулиудтай нягт хамтран ажилладаг. Бидэнтэй холбоо барихыг хүсвэл : Хаяг : РФ, Иркутск, улица Лапина-11, Утасны дугаарууд: Б.Нямрагчаа/тэргүүн/-89246367019 Цэлмүүн/дэд тэргүүн/-89248322528 Баяржаргал/нарийн бичиг/-89086469334 С.Оргил /мэдээллийн алба/-89246363775 Б.Мөнхтулга/урлаг соёлын алба/-89246325873 Ц.Баасандорж/Эрдэм шинжилгээ хөгжлийн алба,БГУЭП-ын дарга/-89248306944 Соёл-Эрдэнэ/ спортын алба, ИрГТУ-ын дарга/-89245453303 Г.Төрболд/хяналтын гишүүн,МВД/-89041424889 Болормаа/хяналтын гишүүн,ИГУ/-89246055255 Батхишиг.Х/хяналтын гишүүн,МВД/-89526244633 Ц.Бат-Эрдэнэ/ ИрГУПС дарга/-89245453220 Одгэрэл/гишүүн, ИГМУ- ын дарга/-89247111037 Алтанцэцэг.Г/гишүүн,ИрГСХА-ын дарга/-89086467985 М.Батбагана/гишүүн,ИрГТУ/-89526285335 Э.Түмэнбаяр/гишүүн,ИрГСХА/-89086467985 Цолмонбат.Б/гишүүн,ИрГУПС/-89246085459 Санжаасүрэн/гишүүн,ИГМУ/-89247065048 Энхтүшиг/гишүүн,ИГМУ/-89041105864 | |
|
Бүх сэтгэгдэл: 0 | |