Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 22 » Эрхүүд цахилгааны үнэ хямд байдаг
22:12
Эрхүүд цахилгааны үнэ хямд байдаг

Өнөөдөр дэлхийн усны эрчим нүчний нийт нөөц 40500 тэрбум квт.цаг  гэж үнэлэгдэж байдаг бөгөөд үүнээс ашиглах үр ашигтай хэмжээ нь 8000 тэрбум квт.цаг  гэж тогтоосон байна. Тиймээс Дэлхийн улсуудын нийт УЦС-ын суурилагдсан хүчин чадал 700 000 мвт хүрч, жилдээ 2700 тэрбум квт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний хорин хувийг эзэлж байгаа ажээ. Усан цахилгаан станц нь дулааны цахилгаан станцыг бодвол анхны зардал нь өндөр байдаг ч ашиглалтын зардал гэж бараг байхгүй. Зуун жил болсон ч сэлбэг, засвар хийгддэггүй, эрчим хүч нь харьцангуй хямд гээд олон давуу талтай. Эрхүүд нийт гурван усан цахилгаан станц байдаг бөгөөд дөрөв дэх нь одоогоор баригдаж байгаа ажээ. Иркутскийн, Братскийн, Усть Илимскийн гээд бүгд Ангар мөрөн дээр баригджээ.Эдгээр усан цахилгаан станцууд нь Эрхүү хотын эрчим хүчний гучин хувийг эзэлдэг. Усан цахилгаан станц барих санаа , судалгааг 1935 оноос анх хийж эхэлсэн бөгөөд анхны Эрхүүгийн усан цахилгаан станцыг 1950 оноос барьж эхлэх шийдвэр гарсан байна. Усан цахилгаан станц  гэхээр л дээрээс хүчтэй ус унаж , тэр ус нь эргэлдүүлсэн хиймэл хүрхрээ маягийн зүйл байдаг байх гэж боддог байлаа. Гэвч үнэндээ  усан цахилгаан станц  нь  гуч түүнээс дээш метрийн өндрөөс шидэгдсэн усыг том хөдөлгүүрээр эргэлдүүлж, түүнээс нь цахилгаан соронзон орон үүсэн цахилгаан үйлдвэрлэдэг ажээ. Усан цахилгаан станцад байгаа хөдөлгүүрүүд нь нэг том зааланд л зэрэгцээд байрладаг ажээ..  Тэнд найман том хөдөлгүүр байрладаг.. 500 тн жинтэй гээд бодохоор ямар нүсэр эд болох нь ойлгомжтой биз ээ. Тэр 500 тоннын хүчтэй хөдөлгүүрийг усны уналтаар эргүүлж, тэндээс цахилгаан гаргаж авч хүчин  чадлыг нь  тохируулан нийт хотын хэмжээнд тараадаг . Ойролцоогоор есөн мянган мвт-ын хүчин чадалтай тус станц байгуулагдсанаасаа хойш эдүүгээ тавин жилийн нүүрийг үзэж байгаа ч нэг ч засвар хийгдээгүй, хэвийн ажиллаж байгаа аж. Анх Сибирийг цахилгаанаар хангах зориулттай баригдаж байсан эдгээр усан цахилгаан станцыг дагаад аж үйлдвэр хөгжсөн төдийгүй, химийн нефьтийн гээд олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн яриагаар Байгаль далайгаас ирсэн цэвэр тунгалаг  ус ердөөсөө бохирддоггүй, тэгэж бохирдох ч шаардлага гарддаггүй, бараг л ууж ч болохоор цэвэр хэвээрээ байгаа. Харин загас жараахайнуудын хувьд эх гол руу нь шилжүүлдэг гэнэ. Зарим  УСЦ-ууд  тусгай суваг гаргаж  далайн амьтдыг гаргах явдал ч байдаг юм байна. Тэр том усан цахилгаан станцад  ердөө 150-иадхан ажилчидтай . 500 тоннын хүчтэй хөдөлгүүрүүдийг хэдэн инженер техникүүд л алсаас удирдаж байдаг юм .  Оросын тал Монголчуудад  эрчим хүчээ ямар үнээр үйлдвэрлэдгээ хэлэхээс татгалзсан юм. Арга ч үгүй биз. Бид Оросоос цахилгаан эрчим хүчээ худалдаж авдаг юм чинь. Тэд нууцлах нь зүйн хэрэг л дээ.Тэр ч бүү хэл дотор зураг авахыг ч хориглодог. Ямарч гэсэн эрчим хүчний тариф манайхаас 3-4 дахин бага юм.

Дэс дараалал: Бусад мэдээлэл | Үзсэн: 608 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: