Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 23 » . Эрхүүд оюутнууд чөлөөт цагаа спортод их зориулдаг.
16:52
. Эрхүүд оюутнууд чөлөөт цагаа спортод их зориулдаг.

Эрхүүгийн он жилүүдийг олон оюутнууд хамтдаа үдэж, зарим нь Эрхүүдээ үлдэж, зарим нь өөр тийшээ эрдмийн аянд морддог билээ. Энэ удаа  Эрхүү хотод сурч байсан Санк-Петербургийн политехникийн сургуулийн бэлтгэл курсын оюутан  Сүхбатын Номинзултай ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.

С: Танд  энэ өдрийн мэндийг хүргэе. Та сайхан амарч байна уу?

Баярлалаа . Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарч байна.

С:Та  Эрхүүд хэлний бэлтгэлд сурч байсан. Анх Эрхүүд ирэх үеийн анхны сэтгэгдэл?

Анх дунд сургуулиа төгсөөд очсон болохоор бүх зүйл нэг л сонирхолтой гоё байсан. Би 2 жилийн өмнө  тэнд сурч бйсан.

С: Эрхүүд мэдээж олон найзтай байх . тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

Ихэнхтэй нь холбоотой байдаг, ер нь нэлээд олон найзтай шүү.

С: Санктпетербургт хэр дасч байна даа?

Уур амьсгалын хувьд Эрхүүгээс нэлээд өөр. Одоо л дасаж эхэлж байна.

С: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Хэр олон Монгол оюутан сурдаг вэ танай сургуульд?

Интернетэд л өнгөрүүлдэг. Эрхүүтэй харицуулахад мэдээж цөөн Монгол оюутантай, манай сургуульд гэхэд л 30 гаруй оюутан сурдаг.

С: Монголчуудын дунд ямар нэг арга хэмжээ зохиогддог уу? Уулзах боломж хэр вэ?

Оюутны зөвлөл нь цаг тухайд нь зохицсон арга хэмжээг сайн явуулдаг гэж боддог. Ер ь бол сардаа нэг уулздаг. Сагсны тэмцээн, танилцах үдэшлэг зохиогддог. Бас олон улсын тэмцээн уралдаанд орж байгаа хүмүүсээ очиж бөөнөөрөө дэмждэг гэх мэт.

С:Эрхүүд бүжгийн хамтлагтай байсан энэ талаар?

Эрхүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд бүжгээр хичээллэдэг байсан. Дээд курсын Номинтуяа гэдэг эгч бүжгийн клуб нээе гэсэн санал тавьсан. Эрхүүд оюутнууд чөлөөт цагаа спортод их зориулдаг. Тэгээд л бид нар арай өөр зүйлд цагаа зарцуулъя гээд бүжгээр хичээллэж эхэлсэн. "Оюутны хавар”, "Оюутны намар”, "Посвящение” гэх мэт нэлээд олон арга хэмжээнд хамтлагаараа оролцсон. Бид бие биендээ мэддэг зүйлээ зааж өгдөг байсан. Бүжиглэх бол миний хобби.

С:За ингээд ярилцлага өгсөнд баярлалаа, танд сурлагын өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Яг л дуун дээр гардаг шиг Эрхүүгийн хаврын хамтдаа үдсэн бүх найзуудадаа сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Дэс дараалал: Ярилцлага | Үзсэн: 673 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: