03:41 Эрхүүгийн "Оюутны хавар" ыг МОХ ивээн тэтгэнэ. | |
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн . Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Эрхүүгийн оюутнуудын хүсэн хүлээдэг "Хаврын баяр” удахгүй эхлэх гэж байгаа сураг сонсогдлоо. Энэ талаар? Энэ жилээс "баяр ёслол” гэсэн нэрнээс татгалзан , консулын зөвлөснөөр "Оюутны хавар” гэж нэрлэх болсон. Манай ЭМОХ ны зохион байгуулдаг ес дэх удаагийн "Оюутны хавар 2012” дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэхээр болсон. Уг нь 3-31нд төлөвлөсөн боловч бага зэрэг өөрчлөлт орж ИрГУПС дээр 04-01нд арга хэмжээ эхлэх гэж байна. Техникийн зөвлөгөөний хурал болох уу? Нийт зургаан төрлийн тэмцээн явагддаг учраас зургаан удаа техникийн зөвлөгөөн хийх хэрэгтэй болдог байсан. Энэ удаа бүгдийг нь нэг дор 3 сарын 29 нд ИрГТУ ын межфак дээр зохион байгуулахаар болсон. Бүх спортын тэмцээнүүдийн сугалаа болон дүрмийг хэлэлцэнэ. Нэгдсэн хуралдаан болно гэсэн. Энэ талаар? 3 сарын 29 нд зургаан төрлийн тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийхээс гадна манай Эрхүүгийн Монгол оюутны холбооны удирдах зөвлөл мөн энэ өдөр хуралдана. Хуралд эдгээр зургаан төрлийн спортын тэмцээнүүдэд оролцох сургууль бүрийн багийн ахлагч нар оролцоно. Өөрөөр хэлбэл эдгээр тэмцээнүүд ямар дүрмээр хэрхэн зохион байгуулагдах талаар техникийн зөвлөгөөнөө хйиж манай холбоотой зөвлөлдөнө. Нийт зургаан төрлийн спортын тэмцээний шагналд алт мөнгө хүрэл нийлсэн маш олон медали хэрэг болно. Санхүүгийн асуудлыг яаж шиидэж байна вэ? Би Монголд оюутан байхдаа Монголын оюутны холбоонд /МОХ/ажиллаж байсан. МОХ бол 160 гаруй мянган оюутны эрх ашгийг хамгаалсан үндэсний хэмжээний төрийн бус байгууллага. Тийм учраас тус байгууллагын дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нартай найзууд болохоор дэмжлэг авахаар шийдсэн. Манай Эрхүүгийн Монгол оюутны холбоо 2009 оноос МОХ-той нягт хамтарч ажиллаж байна. Сүүлийн гурван жил МОХ манай Эрхүүгийн "Оюутны хавар” наадамд хамтлаг дуучдын хамт оролцож байна. Энэ удаагийн "Оюутны хавар” наадмыг МОХ/Монголын оюутны холбоо/ ивээн тэтгэхээр болсонд бид баяртай байна. Нийт 150 гаруй оюутан эрэгтэй эмэгтэй төрөлд алт, мөнгө, хүрэл медали авна. Монголын оюутны холбооны дээд шагнал Манлайлагч оюутан алтан медаль гардуулах юм байна. Ямар болзол хангасан оюутанд олгох вэ? Энэ талаар энэхүү сайтад удирдамжийг нь нийтэлсэн байгаа. Тэндээс дэлгэрэнгүй уншиж болно. Оюутнуудад дуулгах өөр ямар сонин сайхан байна вэ? Монголын оюутны холбоо энэ жил манай арга хэмжээг ивээн тэтгэхээс гадна, 4 сарын 28 нд хамтлаг дуучдын хамт хүрэлцэн ирэхээ амласан. Удахгүй точно хариу хэлэхэээр нийтэд зарлана. Урд нь Дижитал, Бобо, Лхагваа, нар МОХ ны дэмжлэгээр Эрхүүд ирж байсныг оюутнууд санаж байгаа байх. Энэ жил урд жилүүдэд байгаагүй доргио шоу болно гэж хэлмээр байна. 11 сарын 26 нд билет зарагдаж дуусаад бага зэрэг дутсан. Энэ хавар ч гэсэн билет эрэлт ихтэй байна байх. "Оюутны хавар” ын энэ жилийн онцлогоос? Тэмцээнүүдийн хэзээ болох талаар энэхүү сайтад мэдээлсэн байгаа. Бага зэрэг өөрчлөлт орж 3-31 нд эхлэх нээлт 04-01 нд эхлэхээр болсон. 4 сарын 28 нд медаль гардуулах ёслол, төгсөгчдийн хонхны баяр болно. Мөн орой нь шоу болно. Хамтлаг дуучид ирнэ. Сургуулиудын деканууд болон МОХ ны төлөөлөгчид, консул гээд маш олон эрхэм зочид оролцоно. Жишээ нь Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг манай арга хэмжээн дээр ирнэ гэж төлөвлөөд байгаа. Хас банкны захирал, Сангийн яамны дэд сайд гэдгээр нь хүмүүс түүнийг мэднэ. Өөр ямар ямар сюрприз байна вэ? Нийт оноогоор тэргүүн байр эзэлсэн сургууль хамт олонд сагсны бөмбөг, өргөмжлөл, цом гардуулна. 2,3-р байр эзэлсэн сургуулиудыг өргөмжлөл сагсны бөмбөгөөр шагнана. Урд жилүүдэд зөвхөн түрүүлсэн сургууль нь шилжин явах цом л авдаг байсан. Энэ жилээс цомыг үүрд хадгалуулна. Мөн сагсны тэмцээний нээлтийг өвөрмөцөөр хийнэ. Сургууль бүрийн шигшээ багийн гишүүдээс сонгон хоёр баг болгон хувааж "Оддын тоглолт” зохион байгуулан сагсны тэмцээний нээлт хийнэ. Эрэгтэй 2, эмэгтэй 2 баг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл аль ч сургууль байсан холилдон нэг баг болно гэсэн үг. Ингээд эрэгтэй хоёр баг, эмэгтэй хоёр баг хоорондоо бооцоо тавин тоглож сагсны нээлт хийнэ гэсэн үг. Хоёр баг үзүүлбэр үзүүлэх биш жинхэнээсээ бооцооныхоо хожлын төлөө тоглоно. Ингэснээр Эрхүүгийн шилдэг тоглогчдыг нэг дор хэрхэн гар нийлж чадварлаг тоглохыг харж болно. Мөн энэхүү нээлтэнд оролцон түрүүлсэн эрэгтэй , эмэгтэй багуудыг миний бие 4 сарын 28 нд болох шоу тоглолтын билетээр шагнана. Техникийн зөвлөгөөнөөр энэ талаар тодорхой ярина. Эрхүүгийн нийт оюутнууд та бүхнийг "Оюутны хавар” наадамдаа амжилттай оролцохыг хүсч байна. 3 сарын 29 нд 17-00 цагт ИрГТУ межфак дээр нэгдсэн хурал болох тул баг бүрийн ахлагч нар хоцролгүй ирэхийг хүсч байна. Энэ жилийн Эрхүүгийн оюутнууд маш эв нэгдэлтэй байгаа тул хаврын бүх арга хэмжээ маш өндөр түвшинд зохион байгуулагдах нь тодорхой байна. Бүх оюутнуудад амжилт хүсье. | |
|
Бүх сэтгэгдэл: 0 | |