Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 24 » Монголын оюутны хөдөлгөөний түүх
16:35
Монголын оюутны хөдөлгөөний түүх
Монголын боловсролын тогтолцоо нь дундад үеэс уламжлагдан ирэхдээ тухайлсан сургууль, хишигтний доторх сургалт, ордны буюу гэрийн сургалт гэсэн гурван үндсэн хэлбэрээр уламжлагджээ. Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчид боловсролыг төрийн бодлогын хэмжээнд залгамжлуулан тасралтгүй хөгжүүлж байснаас Өгөдэй хаан 1233 онд Яньжин хотноо Их Монгол улсын хөвгүүдийн сургуулийг байгуулан анхны монгол 18 сурагчийг илгээн суралцуулсан байна. Энэ нь төрийн зүгээс нэгдмэл зохион байгуулалттайгаар сургаж байсан хуучин уламжлалын хэлбэр хадгалагдсаар байгаагийн илэрхийлэл юм. Энэ үеэс суралцагч буюу оюунтны тухай албан ёсны зохион байгуулагдсан сургуулийн суурь тавигдаж байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн тэдгээрийн эдлэх эрхийн тухай ойлголт гарч ирсэн нь тодорхой. Гэвч тухайн үеийн он цаг, нийгмийн харилцаанаас шалтгаалан эрх ашгийг нь албан ёсоор хэлбэршүүлэн хамгаалах тухай асуудал байгаагүй ч тэдгээр суралцагчид нь уг улсын ирээдүйд нэн шаардлагатай гэдгийг бүх шатандаа мэдрэн тогтоосон дүрмээс гадуур байдлаар эрх Монголын оюутны хөдөлгөөний түүх ашигт нь нөлөөлөхийг цээрлэн, хориглож байсан нь түүхнээ бичээстэй байдаг.
Өөрөөр хэлбэл энэ нь оюутны байгууллагын үүргийг "Суралцагчийн дүрэмжсэн эрх ашиг” үүссэн үетэй холбон тайлбарлаж болох юмаа. Улмаар боловсролын тогтолцоо маань хөгжлийн олон мянган жилийн нүүрийг үзэж боловсронгуй болсоор МУ-н нийслэл Улаанбаатар хотод манай орны хамгийн анхны дээд сургууль болох Улсын Университетийг, Их сургуулийг зоо техник, багш, хүний эмчийн 3 салбартайгаар, Ардыг Гэгээрүүлэх Яамны харьяанд байгуулах, их сургуулийн хичээлийг 1941-9-1 өдөр нээх"-ээр тогтоожээ. Их сургуулийг нээхийн тулд бэлтгэл курсыг одоогийн нэгдүгээр 10 жилийн сургууль дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан оройгоор хичээллүүлжээ.
Ингээд албан ёсоор дээд боловсролтой боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх бодит алхам хийгдэж, тэнд суралцагч оюутнуудын санаачилгаар 1942 оны 10 дугаар сарын 5-нд шууд нэрлэсэн утгаараа анхны "Оюутны зөвлөл” байгуулагдсан түүхтэй. Улмаар МХЗЭ-ийн Төв Хорооны сургууль пионер, оюутан залуучуудын хэлтсээс дээд сургууль, техникум, оюутнуудын сурлага хүмүүжлийн ажлыг сайжруулах зорилгоор МОХ-г МЗХЭ-ийн ТХ-ны дэргэд байгуулжээ. МХЗЭ-ийн ТХ-ны товчооны хурлын 1961 оны 3-р сарын 25-ны өдрийн 15/122 тоот тогтоолоор Монголын оюутны холбооны бага хурлыг 1961 оны 3-р сарын 31-ний өдөр хуралдуулж Монголын оюутны холбооны даргаар Ч.Очирбалыг томилжээ. 1942 оноос 1990 он хүртэлх хугацаанд оюутны байгууллагууд нь томилгооны үндсэн дээр ажилладаг, социалист төрийн зарим чиг үүргийг шууд хариуцан хэрэгжүүлдэг, үзэл сурталжсан хэлбэрээр ажиллаж байсан нь мөн л тухайн үеийн нийгмийн тогтолцоотой холбоотой. Тухайн үеийн оюутны байгууллагын ажлын цар хүрээг харуулах зорилгоор 1966 онд МОХ-ны тэргүүлэгчдээс хийсэн ажлыг дор тоймлон авав.
- Оюутны соёлч нөхөрлөлүүдийг хариуцах тусгай комиссыг МОХ-ны тэргүүлэгч гишүүн Э.Донгиндоо тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах,
- Соёлч нөхөрлөлүүдэд цол мандат олгох,
- Орос хэлийг хурдан хугацаанд сурах аяныг зохион байгуулах, сайн оюутныг 7 хоногийн амралтын эрхээр шагнах
- Мөн ургац хураалт болон олныг хамарсан хөдөлмөрт оюутныг оролцуулах зэрэг ажлуудыг хийдэг байжээ.
 1990 оны 12 дугаар сарын 02-нд Монголын оюутны холбооны III чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, чуулганаар бие даасан, хэнээс ч хараат бус ажилладаг, оюутны эрх ашгийг хамгаалагч, оюутны төрийн бус төв байгууллага болохийг тодорхойлсон. Харин өнөөдрийн МОХ нь 2001 оны 05-р сараас шинэчлэгдэн зохион байгуулагдаж оюутнуудынхаа нийгмийн хамгааллыг бүрдүүлэн сайжруулах, тэдэнд үзүүлэх хөнгөлөлтийг олон улсын оюутны жишгийн дагуу эдлүүлэх талаар санаачилгатай ажиллаж хэрэгжүүлэх, оюутнуудыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлэх чиглэлээр амлалт аван "2005-2010 онд хэрэгжүүлэх Монголын оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу ажлаа төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн байна. Өдгөө тус байгууллагын ерөнхийлөгчөөр ХАС банкны захирал, сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг ажиллаж байна.
Дэс дараалал: Оюутнуудын мэдээлэл | Үзсэн: 527 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: