Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 22 » Монголын улс төр удахгүй залуучуудын талбар болно
22:33
Монголын улс төр удахгүй залуучуудын талбар болно

II ээлжинд зогсч 2012 оны сонгуулийг зөгнөн, зүүдлэн өөрсдийгөө бэлтгэж, ирээдүйн тойрогтоо ажиллаж байгаа залуу улс  төрчдийг товч танилцуулж байна. Эдгээр залуучуудын зарим нь өдгөө улс төрд сууж байгаа гишүүдээс ч дутахгүй их ажлыг тойрогтоо амжуулаад байгаа юм билээ. Эдгээр амбицаар дүүрэн залуусын сонгуулийн ажлын буянаар одоогоор Өмнөговь, Дорнод, Дархан аймаг 10 жилийн шинэ сургуультай болоод байгаа гэсэн. Тав дахь удаагийн парламентийн гишүүдийг сонгох мөч ойртох тусам тэдний хийсэн ажлын жагсаалт улам бүр нэмэгдэх нь дамжиггүй.

Архангай аймаг:

Гадаад харилцааны дэд сайд, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч  Баярбаатарын Болор.   Белги улсын Европын их сургуульд эдийн засагч мэргэжлээр төгссөн, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Гарьд тур” компанийн захирал. Түүнийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж улс төрд оруулж ирсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн үздэг. Түүнтэй МАН-аас "Эрдэнэс МГЛ” ХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэн өрсөлдөх ажээ. Австрали улсад боловсрол эзэмшсэн залуу улстөрчийн хувь хүний танилцуулгын өмнө "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү, "Ханбүргэдэй компанийн эзний хүргэн гэх нэр салахгүй дагаж байна.

Хөвсгөл аймаг:

Ц.Сэдванчиг, Л.Гүндалай тэргүүтэй гишүүдийн халааг авахаар "Классик тохижолт” ХХК-ы захирал М.Амгаланбаатар гэх хуульч залуу АН-аас 2012 оны сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвшихээр зэхэж байна.  Ардчилсан Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн, "Ардчилсан намаа сэрээх хөдөлгөөн”-ийг үүсгэн санаачлагчдын нэг түүнийг "Алтангадас”-ынхнаас дэмжлэг авдаг хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцдаг юм билээ.

Говь-Алтай аймаг :

Ж.Энхбаяр гишүүний араас нэхэж ирэх сонгуульд МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга Д.Амарбаясгалан МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвших нь. Тэрбээр 2008 оны сонгуульд хүч үзэж, ялагдал хүлээж байсан билээ. НИТХ-ын гишүүн, "Соёмбо принтинг” компаний эзэн гэх мэтчилэнгээр хөврөх түүний албан тушаалын жагсаалтаас МАН-ын хэвлэл мэдээллэл, олон нийттэй харилцах албаны дарга гэх нэр Д.Амарбаясгаланг илүү олонд танилцуулсан.

Дорноговь, Говьсүмбэр :

НХХ-ийн сайд асан Л.Одончимэдийн хүү Одбаяр МАН-аас энэ удаагийн сонгуульд УИХ-ын VI тойрогт нэр дэвших нь.  Түүнийг олон нийт "Харанга” хамтлагийн дуучин Лхагваатай зодолдсон, Бээжин дэхь Монголын ЭСЯ-ны хоолны газрыг ажиллуулж, олон хүн уг хоолноос нь хордож байсан гэх хэргүүдээр нь андахгүй.

Дорнод аймаг :

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын суудлыг авч байгаа гэх шуугиан дагуулан хамгийн идэвхтэйгээр тойрогтоо ажиллаж байгаа II ээлжийнхний тэргүүн эгнээд "Монголын алт” компанийн дэд ерөнхийлөгч Нямтайширын Номтойбаяр нэрлэгдэнэ. "МАН-д манайх нэг тэрбум төгрөг хандивласан нь үнэн” хэмээн хэвлэлээр хээв нэг мэдэгдэж байга Н.Номтойбаярыг сонгогчид улстөрч гэхээс нь илүү Нямтайширын хүү, бэлэн мөнгөний машин мэтээр харж буй.

Баянзүрх дүүрэг:

МАН-аас ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа "Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн захирал М.Ганбаатар Хотын захиргааныханы дунд нэр хүндтэй нэгэн. "Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн энэ залууг "По Ганбаа” гэдэг нэрээр улс төрийн хүрээнийхэн мэднэ.  Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Ганбаатарыг мөн "Эсэргүү төлөөлөгч”, "Монголд нэгэн удаа” номыг зохиогч. "Хар тас” хамтлагийн бүжигчин байсан гэдгээр нь олон хүн мэднэ.

Сүхбаатар дүүрэг:

"Ардчилсан намын ээлжит бус хөдөлгөөн”-ийн зохицуулагч Төмөрбаатарын Хасбаатар гэх Японд мэргэжил эзэмшсэн залуу хэн хүний ам гардаггүй Сүхбаатар дүүрэгт ирэх сонгуульд нэр дэвшинэ хэмээн хэвлэлээр ярих болсон. Өдгөө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Лу.Гантөмөр гишүүний арга барилаар улс төрд явах магадлалтай хүн хэмээн тодорхойлдог юм билээ. Нийслэлийн хатуухан тойргийн нэгд тэрбээр ирэх сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшинэ хэмээн горилж байгаа.

Дундговь аймаг :

Р.Раш, Х.Нарахүү гишүүний залгамж халаа болохоор 2012 оны сонгуульд Дундговь аймагт НАМОХ-ны ерөнхийлөгч Баатарын Амарсанаа нэр дэвшихээр зэхэж байна. "НАБ” групп-ийг удирддаг түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хүн хэмээн улс төрийн хүрээнийхэн үздэг юм билээ.

Завхан аймаг :

Ш.Отгонбилэг агсны ууган хүү Отгонбилэгийн Содбилэг ирэх сонгуульд Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нарын хэн нэгнийг түлхэн унагаж, аавынхаа халааг авахаар Завхан аймагт нэр дэвших нь. "Петровис” ХХК-ийн дэд захирал тэрбээр НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАСОХ-ны дэд тэргүүн, "Ап таун” сэтгүүлийн эзэн зэрэг гуншинтай. Ш.Отгонбилэг агсан, УИХ-ын гишүүн Д.Туяагийн хүү гэдгээс илүү АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн хэмээн МАН-ынхан сайн улстөрч болно хэмээн итгэл хүлээлгэж байгаа гэв.

Өвөрхангай аймаг:

З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт нарын залгамж халаа болохоор ирэх сонгуульд АН-аас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дэд дарга  Аюушийн Мөнхбат өргсөлдөхөөр зэхэж байгаа ажээ. АН-ын лидерүүдийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байгаа энэ залууд 2012 оны сонгуульд нэр дэвшигч болох боломж тун бага байгаа хэмээн АН-ынхан үзэж байгаа ажээ.

Хэнтий аймаг :

МАН-аас Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нарын залгамж халаа болохоор "Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ууган хүү Учрал өрсөлдөх нь. Монголын рояал академийн тэргүүн Н.Учралыг олон нийт хип хоп дуучин "Темон” гэдгээр нь мэднэ. Түүнтэй энэ тойрогт НАМЗХ-ны ерөнхийлөгч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ     өрсөлдөнө. "Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагад ажиллаж байсан, "Алсын хараа” номын зохиогч Л.Оюун-Эрдэнэ "Hero entertainment” студийн захирал Л.Баатарын төрсөн дүү. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэг сум, нутгийн дүү нь. МАН-ын залуу улстөрчдийг өнгөлж байгаа тэдэнтэй АН-аас "Монголын лектор” төвийн захирал, АЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүү өрсөлдөнө. Түүнийг илтгэгч, хувь хүний судалгааны чиглэлээр ажил хийдэг гэдгээр нь олон хүн мэднэ. Тэрбээр "Монгол хүн-2020” аяны хүрээнд ирэх сонгуулийн сурталчилгаагаа багагүй хийсэн тул МАН-ын залуусын эсрэг баттай зогсч чадна хэмээн намынхан нь найдаж байгаа бололтой.

Сэлэнгэ аймаг :

МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы байнгын хорооны дарга Батчулууны  Цогтгэрэл     ирэх сонгуульд төрсөн нутаг Сэлэнгэ аймагтаа өрсөлдөнө. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн эрсэг хөдөлгөөн байгуулан ажиллаж, олонд танигдсан Б.Цогтгэрэл одоо улс төрийн чиглэлээр боловсрол эзэмшиж байгаа. Түүнийг Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нартай уралдан Сэлэнгэ аймагт ажилладаг хэмээн нутгийн зон олон нь анддагүй юм билээ.

Дархан-Уул аймаг :

МАН-аас ирэх сонгуульд ШУТИС-ын проректор Гонгорын Дамдинням Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр горилж байна. Түүнийг 2005 онд  "Эрүүл нийгмийн эсрэг” нэртэй хөдөлгөөн байгуулж ажиллаж байснаар нь мэднэ. Мөн МОХ нд оюутан цагаасаа хүч зүтгэсэн.

Орхон аймаг :

FM-ийн хөтлөгчөөс ажлын гараагаа эхлэж байсан  "Ногоон суваг”-ийн захирал Б.Батзул Орхон аймагт МАН-аас нэр дэвшихээр намын удирдлагуудтай уулзаж явна. Тэрбээр 2008 оны сонгуульд ИЗН-аас нэр дэвшин, бүдэрч байсан билээ. Түүнтэй УИХ-ын гишүүн асан, "Симба” Ц.Батаагийн төрсөн дүү Цогтын Бат-Энх МАН-аас нэр дэвшиж, өрсөлдөх нь. Тэрбээр өмнө нь ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар аижллаж байгаад ажилтнаа зосдн гэх хэргээр захиргааны арга хэмжээ авахуулж, ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Тэрбээр өдгөө Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байгаа билээ.

Дэс дараалал: Шар мэдээ | Үзсэн: 708 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: