Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 23 » Төгсөх оюутны анхааралд
20:44
Төгсөх оюутны анхааралд
Ажлын байраа бэлтгэх гэдэгт эн тэргүүнд ажил хайх үйл явцыг нэрлэх нь зайлшгүй шаардлагатай. Энэ нь таныг амьдралын шинэ тойрогт оруулж, баталгаажсан амьдралыг бүрдүүлэх магадлал өндөр учираас маш эерэг гэж хэлж болохуйц үйл явц юм. Карьерээ зөв тодорхойлж ажил хайх, бизнест орно гэдэг нь сайтар төлөвлөгдсөн, тодорхой бүтэц загвар бүхий үйл явц байдаг. Өөрөөр хэлбэл аз хийморьт найдалгүй ухаалгаар, болгоомжтойгоор сайтар тунгаан бодсоны эцэст та удирдан гүйцэтгэдэг үйлдэл юм. Ажил хайх явцад тэвчээр шаардсан, бухимдах зүйл олонтаа тохиолдох хэдий ч нэгэнтээ үр дүнг нь үзэхэд бахдалтай санагддаг. Хэрвээ урам зоригтойгоор, сайтар төлөвлөн, тодорхой арга барилтайгаар хандвал эргээд бодох үед маш сонирхолтой, адал явдалтайгаар өнгөрүүлсэн үе байх вий. 
Ажилд орохын тулд хамгийн түрүүнд өөрийн талаар бүхнийг мэдэх шаардлагатай.
Өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар итгэлтэйгээр бардам ярьж сурах нь зайлшгүй юм. Ялангуяа сургуулиас завсардсан эсвэл хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлээгүй бол шалтгаан болон бодит байдлын талаар илэн далангүй итгэлтэйгээр ярьж сурах нь чухал юм.
Юу хийх ёстой вэ?
- Сургууль /ажил/-с гарах болсон шалтгаанаа жагсаан бичих: Өөрөө өөртэйгээ илэн далангүй байж сурах хэрэгтэй. Ингэснээр бусадтай ч мөн илэн далангүй нээлттэй байна.
- Сургууль /ажилгүй/ байсан үеийн талаар хэрхэн ярихаа бэлдэх: Бичиж тэмдэглэх, шалтгаан тодорхой байхаас гадна сургууль / ажилгүй/ байх үедээ юу хийдэг байсан, яагаад чухам ажилд орохоор шийдсэн талаар хэлэх
зүйлээ тодорхой бэлдэх хэрэгтэй.
- Дээрх зүйлсийг багтаан бичсэн тайлбарыг цээжлэх: Гол чухал зүйлс бат цээжлэгдсэн эсэхийг нягтлах хэрэгтэй. Толинд харж ярих дасгал хийх нь үр дүнтэй арга бөгөөд аль болох байгаагаараа байж бусдын өмнө итгэлтэй байхад тань тус болно. Бичсэн зүйлээ яриж сурах дасгалыг сайтар хийснээр цээжилсэн зүйлээ санаж буй бус бодож буй зүйлээ ярьж байгаа мэт бусдын өмнө ярьж сурдаг
Өөрт юу байгааг мэдэх
Бусдад өөрийгөө борлуулахын тулд өөрийн талаар бүхнийг сайтар мэдэж байх нь чухал юм. Ур чадвар авьяас, өрсөлдөх чадвар: та яг юу хийж чадах вэ? Юунд илүү сайн бэ? Таны сонирхол юу болох, юунд илүү идэвхтэй ханддаг? Таны үнэт зүйлс юу болох: амьдралд чухам юуг чухалчлан зорьдог вэ? Яг ямар байхыг хүсдэг вэ? Юу хийхийг хүсч байна вэ? Чухам юунд хүрэхийг эрмэлзэж байна вэ?
Ажлын нөхцөл (таны хайж буй ажлын нөхцөл): чухам ямар ажил / карьер / танд илүү тохиромжтой вэ? Яг ямар нөхцөл / орчин /-д ажилласнаар та сэтгэл хангалуун байх бол? гэх мэт эдгээр асуултуудад оновчтой хариулт олсон бол та ажлын байраа бэлдчихлээ гэж ойлгож болно. Ажил хайх гэдэг нь өөрөө ажил байдаг
Дэс дараалал: Оюутнуудын мэдээлэл | Үзсэн: 593 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: