Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 3 сар » 8 » Полийн марта 8
13:59
Полийн марта 8
Нүд булаам гэгээхэн төрх
Нүгэлгүй аалиараа сэтгэлд минь хоногшсон
Ангийн минь хэдхэн охид
Амьдралын гэгээн цадиг билээ
Өөр ангийн охидоос хөвгүүдээ харамлаж
Үүдээр шагайсан нэгэнд байхгүй гэж хэлдэг
Өчнөөн тасалсан хичээлийн бүртгэлд
Өвчтэй хэмээн худлаа залдаг
Оюутан насны хэдэн охид минь
Орчлонд цомирлигоо нээсэн цэцэгс билээ....

Полийн охидуудадаа баяр хүргэе!!!

Энэ өдрийг Полийн эмэгтэйчүүд өргөн тэмдэглэсээр иржээ. 2007 онд одоогийн 5 р курсын оюутнууд бэлтгэлд байлаа. Дээд курсын ах нарын санаачлагаар 11а, 12 а /өөр байранд Монголчууд байгаагүй/ байрны оюутнууд курс тус бүр мэндчилгээ дэвшүүлсэн бичлэг хийж үүнийгээ CD-R дээр бичин бүх охидуудадаа дурсгаж байв. Дуу дуулж, шүлэг уншиж бичиж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хариуд нь 18 нд охидууд нь фото зурагтай календарь бэлэглэсэн юм. 2008 онд 13а байрны урлагийн заланд марта8 тэмдэглэсэн юм. Банди нар нь цагаан цамцаар ижилсэн компот шампанское зөөн охидуудадаа үйлчилж, орон орны эмэгтэй миссүүдийн дүрд хувилан хошин шог , концерт тоглосон. Өөрөөр хэлбэл босоо хүлээн авалт зохион байгуулсан. Хариуд нь охидууд мөн 18 нд сонирхолтой концерт тоглож банди нараа баярлуулжээ. 2009 онд дахин 13 а байранд марта 8 зохион байгуулах гэсэн боловч студгородокын удирдлага тараан бусниулсан юм. Авсан жимс жимсгэнээ курс тус бүрд нь тараан өгсөн юм. Харин 18 нд нь охидууд межфак дээр олон номинациуд тодруулсан арга хэмжээг зохион байгуулсан байна. 2010 онд мегаполисд 8 болон 18 ыг зэрэг тэмдэглэсэн юм. Учир нь нийт оюутнуудын тоо өссөнтэй холбоотойгоор арга хэмжээ зохион байгуулах байр олдоогүй байна. Мегаполист концерт шоу зохион байгуулсан юм. Мөн курс тус бүр тусдаа тэмдэглэдэг байсан бөгөөд  2011 оноос нэгдсэн журмаар зохион байгуулахаа больсон байна. Энэ нь нийт оюутны тоо огцом өссөнтэй холбоотой юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ.
    Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ. 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд "эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт "Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.

Сонирхуулахад: Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.
Дэс дараалал: Бусад мэдээлэл | Үзсэн: 855 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 7
0  
7 emokh   (15.03.2012 21:15) [Материал]
hatagtai oo yu gd bn aa

0  
6 uu   (14.03.2012 13:57) [Материал]
18 bolloo shdee ohiduudaa!!!

0  
5 oo   (14.03.2012 02:01) [Материал]
2006-7 onii martiin bayr hamgiin dursamjtai n

0  
4 ooo   (14.03.2012 01:56) [Материал]
oo zozo yagad ene zurgiig hiichvee

0  
3 huurhunuu   (12.03.2012 17:55) [Материал]
goy garsn zurag bn . Ohiduudaa goy l bayrluuldag yum bn da.

0  
2 aagii   (09.03.2012 20:36) [Материал]
aay aaay

0  
1 nice   (09.03.2012 20:33) [Материал]
ter 8 iin toog kkk

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *: