Нүүр хуудас »
2012 » 3 сар » 8 » Ганцхан ээждээ унших шүлэг
13:46 Ганцхан ээждээ унших шүлэг |

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магад түүнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий минь та
Газар дээр хичнээн их увьдастай төрсөн юм бэ
Бариувчийг минь эсгэж хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл оёдолчин явлаа
Оточ мандарын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та минь байлаа
Аягаа эвдэн эрхэлж ядсан намайг аргадсандаа
Алиалагч болон өмнө минь эргэлдсэн
А үсэг бичих гээд будилж суухад минь
Алдаатай байсан ч улайм цайм онц тавьдаг багш байлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа эсвэл үүдний манайч
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугуулж маань уншсан ламтан
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч та мөртлөө
Даамай их хайр тань аанайл хэвээрээ
Давж заалдаж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн ч гэлээ та түүнээс ч олон гартай
Элбэг их хайр ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар
Сүүний сүвэгчээх ч багтах он цагийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла
Эрхүү хотод суралцаж байсан, одоо суралцаж байгаа, мөн аж амьдралаа Эрхүү хоттой холбосон бүх үеийнхэнд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Эрхүү хот дахь Монгол оюутны холбоо.
|
Дэс дараалал: Бусад мэдээлэл |
Үзсэн: 1083 |
Нэмсэн: emokh
| Рейтинг: 0.0/0 |
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 3 | |
0
энэ юун зудны царайтай улсууд вэ?
|
0
Tumur zamiihn l bn shd :)
|
0
ene yun olon tanihgui ohiduud vee ali surguuli yum bee
|
|