Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 2 сар » 18 » Катюша
17:05
Катюша

Дэлхийн II дайны vеийн Зєвлєлтийн тийрэлтэт их буутай байлдааны машинд єгсєн нэр. Машины харвах суурин дээр Коминтерний нэрэмжит Воронежийн заводын тэмдэг болох "К" vсэг цохигдсон байсан ба тухайн vед их дэлгэрсэн "Катюша" дуутай холбоотой уг байлдааны машины зохиомол нэр vvссэн ажээ.

1928 онд анх утаагvй дарин тvлшит тийрэлтэт хєдєлгvvрийг туршин, 1937-1938 онд "РС-82", "РС-132" тийрэлтэт сумыг нисэх онгоцонд суурилуулж, 1939 онд Халх голын тулалдаанд анх хэрэглэсэн.
"М-13" тийрэлтэт сумыг 1939 оны зургадугаар сард, мєн онд уг сумыг буудах олон галт харвах суурийг туршжээ. Рельс маягийн найман чиглvvлэгчтэй, чиглvvлэгч бvрийг хоёр сумаар цэнэглэх тул нэг машин 16 сумаар зэрэг галлах чадвартай "БМ-13" нэртэй машиныг Улаан армийн зэвсэглэлд 1941 оны долдугаар сарын 14-нд нийлvvлж эхэлсэн бєгєєд дэлхийн М дайны хамгийн хvчирхэг зэвсэг байв.

"Катюша" хэмээх дууны тухай:
Зєвлєлтийн нэрт яруу найрагч М.Исаковский шvлгийг нь бичиж, хєгжмийн зохиолч М.Блантер ая зохиосон энэ дуу 1938 онд мэндэлжээ.

КАТЮША
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.

Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла

Ой ты песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.

Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.

Дэлхийн бараг бvх хэл дээр орчуулагдан єргєн дэлгэр тархсан эл дууны шvлгийг Баатар ван Н.Наваан-Юндэн монгол хэлээр буулгасан нь "Соёл Эрдэнэ" тvvвэр зохиолд /1976 он/ нь бий. Сонирхуулвал,

КАТЮША
Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгvvр будан татна.
Эргэн дээр гараад ирлээ
Катюша, Эгц огцом єндєр эргэн дээр.

Гарч ирсээр дуугаан аялан дуулав
Цєлийн буурал бvргэдээ дууллаа,
Зvрхний хайртаа мєрєєдєн дууллаа,
Захидлыг нь хадгалснаа дурдан дууллаа

Хай, чи дуу минь, охины минь дуу минь,
Хурц нарны хойноос нисээрэй
Хол хязгаарын байлдагч тvvнд
Хvvхэн Катюшаас мэндийг хvргээрэй

Эгэл охиныг дурдан дурсаг тэр,
Эгшигт дуугий нь тодхон сонсог тэр,
Эх орноо хамгаалаг тэр,
Энд Катюша хайраа хадгална.

Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгvvр будан татна.
Эргэн дээрээс эргэж одлоо Катюша,
Єчvvхэн зєргєєр гэртээ харилаа.

  Халх голын хєвєє, Брестийн цайзын бэхлэлт, Берлины хана, Вьетнамын битvv ширэнгэ, Солонгосын хойг дээр эгшиглэж байсан энэ дуу єнєєдєр 73 насны сvvдэр зэрэгцэж байна.

  

 

Дэс дараалал: Бусад мэдээлэл | Үзсэн: 668 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: