Нүүр хуудас » 2011 12 сар 8 » Анхны зочин
Хостинг от uCoz
18:42 Анхны зочин | |
![]() Сур. - Юуны өмнө танд ирж буй шинэ оны мэнд хүргэе. Мөн манай сайтын анхны зочны ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье. DJ. - Баярлалаа чамд ч гэсэн Сур. - Баярлалаа та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу DJ. - Намайг Амарбаяр гэдэг би ИРГТУ-н 4 курсын оюутан, телевизийн найруулагч ,зураглаач мэргэжлээр сурдаг. Сур. - Та анх эрхүүд хэдэн онд ирж байв? Эрхүү хотын тухай анхны сэтгэгдэл? DJ. - Анх 2007 онд ирж байлаа. Жаргалсайхан гуайн клипэн дээр гардаг шиг гоё сэтгэгдэлтэй ирсэн. Тэр нь ч яг биелсэн. Сур. - Та DJ-ээр хэддэх жилдээ ажиллаж байна? DJ. - За одоо яг энэ жилтэйгээ нийлээд 6 жил болж байна. Эрхүүд ирэхээсээ өмнө Улаанбаатарт night club dj хийж байсан. Сур. - Шоуг оюутнууд маань хэрхэн хүлээн авч байна? DJ. - Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ЭМОХ оос зохион байгуулсан бүх шоун дээр DJ ээр ажиллаж байгаа болхоор намайг их гоё хүлээж авдаг. Сур. - Оюутнууд маань шоунд хэр соёлтой оролцож байна ? Сайн муу талууд бий юу? DJ. - Мэдээж соёлтой оролцоно. Сайн тал нь оюутнууд маань шоун дээр их доргио байдаг, бас охид залуус маань шоунд ирэхдээ их хээнцэр дэгжин хувцаслаж night club болон тэр шоуг маш гоё чимдэг. Муу тал нь гэвэл охид залуус маань их уудаг, хоорондоо муудалцдаг өөр муу тал байхгүй юм байна. Сур. -Би харж байна л даа таны өрөөнд WN RECORDS гэсэн хаяг байна. Энэ талаараа танилцуулбал? DJ. - За энэ бол миний HOME RECORDS. Би өрөөндөө ая зохиож дуу бүтээдэг. Эрхүүд дуулах сонирхолтой охид залуус их байдаг л даа. Зарим нь над дээр ирж аяа янзлуулна, дуугаа бичүүлнэ. Удахгүй танай сайт дээр хийсэн дуунууд маань тавигдана, та бүхэн сонирхоорой. Сур. - Та нийт оюутнууддаа хандаж юу гэж хэлмээр байна? DJ. - За эх орондоо ихийг бүтээж , өмнөө тавьсан зорилгодоо хүрээрэй Сур. - Баярлалааа. Танд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! DJ. - Баярлалаа чамд гэсэн ажлын өндөр амжилт хүсье! Сур. - Баярллаа Хавсралт: Зураг 1 | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|