Нүүр хуудас »
2011 » 11 сар » 30 » оюутнууд 50 хувийн хөнгөлөлтөөр ниснэ.
17:26 оюутнууд 50 хувийн хөнгөлөлтөөр ниснэ. |
Эрхүүгийн оюутнуудад Аэромонголия компани Эрхүү-УБ, У Б- Эрхүү чиглэлд 50 хувийн хямдрал зарлалаа. 2011 оны 12 р сараас эхлэн 2012 оны 03 сарын 18 хүртэлх хугацаанд оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй зорчих юм. Мөн ЭМОХ ны ивээн тэтгэгч тус компаний хамт олон 11.25 нд 20 ш 60 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, flash, сэтгүүл бал, түлхүүрний оосороор оюутнуудыг шагнасан билээ. Хөнгөлөлтийн эрхийн бичгээ гээгдүүлсэн оюутнуудад дахин хөнгөлөлтийн бичиг авах боломжгүйг анхааруулъя. Мөн энэхүү хөнгөлөлтийн эрхийн бичгийг олсон хүн ЭМОХ нд хандана уу. Шагнуулсан оюутнуудын нэрс Эрхүү хот дахь тус компаний төлөөлөгчийн газар бүртгэгдсэн тул олсон хүн ашиглах ямар ч боломжгүй. ЭМОХ -г үргэлж дэмжин ажилладаг Аэромонголия компаний хамт олонд нийт Эрхүү хотод суралцагч оюутнуудынхаа өмнөөс дахин талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг тус компаний Эрхүү хот дахь төлөөлөгч Солонго эгчээс лавлана уу /266131 дугаараас /.
|
Дэс дараалал: Бусад мэдээлэл |
Үзсэн: 550 |
Нэмсэн: emokh
| Рейтинг: 0.0/0 |
Хостинг от uCoz