23:24 Эрхүүд өнгөрүүлсэн бүх мөчүүд маань дурсамжтай | |
Эрхүүд олон Монгол оюутан онц сурдаг юм. Тэдний төлөөлөл болгож ИрГУПС ын онц сурлагатантай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Сайн уу ? энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн. Чамд ч бас. Баярлалаа та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу? Намайг Наранчимэг гэдэг .ИрГУПС –ын 5 –р курсын оюутан. Эрхүүд ирэх үеийн анхны сэтгэгдэл? -Анх сургуулиа хараад, сургуульруугаа ороод сайхан санагдсан.(сургуулиараа л их бахархдаг даа) Ямар хичээлд дуртай вэ? Арван жилээсээ л математикаар хичээллэж, их сонирхолтой байсан.мэргэжлийнхээ бүх хичээлд сонирхолтой байдаг. Чөлөөт цагараа юу хийдэг вэ? Усанд сэлэх, судоку бөглөх, компьютэр тоглоом тоглох Авьяас Дуулах дуртай Хөгжилтэй явдал Байнга л тохиолддог Сургуулийнхаа сургалтыг юу гэж боддог вэ? Сургах чадвар сайн ,оюутнуудтайгаа илүү сайн ажилдаг,гадаад гэсэн утгараа бас илүү туслаж ойлгуулахыг хичээдэг. Сурлагаараа ямар ямар амжилт гаргаж байсан бэ? Термехийн олимпиадад сургуульдаа 1 –р байр Эрхүү мужийн термехийн олимпиадад багаараа 2- р байр Орос хэлний олимпиадын "Письменная речь ”төрөлд 1-р байр "Изыскание” олимпиадад тусгай байр гэх мэт өөр бий. Эрхүүд болсон дурсамжтай зүйл Эрхүүд өнгөрүүлсэн бүх мөчүүд маань дурсамжтай, курсийнхэнтэйгээ хамт өнгөрүүлсэн бүгд дотно,баяр бүхэн нь давтагдашгүй. Эрхүүгийн оюутнуудын тухай хувийн бодол? Олон нийтийн арга хэмжээ их зохиогддог ,оюутнууд их идэвхтэй оролцдог.Зохион байгуулалт сайтай байдаг. Бэлтгэл курсийнхэн болон бусад оюутнууддаа хандаж юу гэж хэлмээр байна? Хэлээ сайн сураад улс орныхоо нэрийг бага юман дээр ч гэсэн бодож байгаарай. Хүний өөрийнх нь нэр гарахгүй ч монголын нэр гарна шүү. Сургуулиа төгсөөд цаашдаа сурах уу ,ажиллахуу? Цаашдаа аль алийг нь л амжуулна даа. Ярилцлага дууслаа, сүүлийн үгийг танд үлдээе Эв найрамдалтай байгаарай . | |
|
Бүх сэтгэгдэл: 2 | |
|