Нүүр хуудас » 2012 1 сар 23 » Онигоо 2
Хостинг от uCoz
21:47 Онигоо 2 | |
Багш, оюутны онигоо Лекц явж байна. Зузаан гэгч шил хамар дээрээ тохсон өвгөн багш самбар дээрээ сунжирсан урт томъёо бичиж, оюутнуудаас унтах нь унтаж, чалчих нь чалчиж, бас мессеж бичицгээнэ. Урд талын ширээнд таван гар муушигдаж байна. Тэгтэл нэг нь: -Хөөш, наймыг долоогоор дардаг юм уу, тэнэг ээ? гэсэн чинь, багш ихэд сандран, -Аан? Аль долоо гэж? гээд, самбар дээрээсээ долоогийн тоо хайж байх юм гэнэ. Хуулийн сургуулийн шалгалт явж байна. -Залилан гэж юу вэ? -Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно доо. -Яахаараа тэр вэ? -Эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээд нь нөгөө нэг этгээдийнхээ ямарваа нэг зүйлийн талаар мэдлэггүйг нь далимдуулж хохирол учруулах үйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шүү дээ. Анагаахын сургуулийн лекц явж байна. -Зүрх хаана байдаг вэ? -Цээжний хөндийд. -Буруу! Хальсан бүрхүүл дотор байдаг. -Профессор оо, таныг тэгвэл ангид байна гэх үү, дотуур өмдөн дотроо байна гэх үү? Профессор: -Оюутнууд аа! Химийн шинжлэх ухааны хамгийн суут бүтээл юу билээ? Хэлэх хүн байна уу? -Шаргал үстэй монгол хүүхэн! | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|