Оюутны холбоо мэндчилж байна !, Гость
Нүүр хуудас » 2012 » 1 сар » 23 » Таныг бичгийн хэвээр чинь шинжиж болно
20:35
Таныг бичгийн хэвээр чинь шинжиж болно
 - Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.

- Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.

- Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.

- Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.

- Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.

- Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.

- Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.

- Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.

- Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.
Дэс дараалал: Өдөр тутам | Үзсэн: 446 | Нэмсэн: emokh | Рейтинг: 0.0/0
Хостинг от uCoz
Бүх сэтгэгдэл: 1
0  
1 wax   (24.01.2012 23:00) [Материал]
yag vnen yum bnaaa,,, miniihtei yag taarchiiin, bayrlalaa

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *: