Нүүр хуудас » 2011 11 сар 2 » байкал
Хостинг от uCoz
01:54 байкал | |
Эрхүү хот ирсэн хэн бүхний заавал очиж, үзэх газрын нэг байгаль нуур билээ. Энэхvv нуурын гvн гvнзгий байдал, асар уудам талбай, маргад эрдэнийн мэт тунгалаг ногоон ус, эрэг орчмын газруудынх нь гайхалтай сайхан байгаль хэзээ ч арилшгvй сэтгэгдэл vлдээдэг. Оросын хамгийн сайхан гурван газрыг нэрлээч хэмээн нилээн нvд тайлсан аялагчаас асуух юм бол Байгаль нуурын нэрийг гарцаагvй дурдах болно. XVII зууны vед зах хязгаар нь харагдахгvй их нуурыг анх vзсэн оросын судлаачид-казак цэргvvд тvvнийг "Далай буюу их тэнгис" гэж нэрлэж байжээ. 1643 онд өөрийн хvмvvсийг Байгалийн эрэг дээр авчирсан казак цэргийн тавьтын захирагч Курбат Иванов бол Байгаль нуурыг анх олж харсан хvн бишээ. Оросуудыг энд ирэхээс өмнө янз бvрийн улс энд олон зуун жилийн турш суурьшин амьдарч байсан гэдэг. Тэд бvvдээрээ л энэхvv аварга их усыг хараад аугаа их нэр өгч байжээ. Тухайлбал: Монголчууд Далай нуур, эвенкvvд Лама буюу "тэнгис" хэмээн нэрлэсээр иржээ. Байгаль нуурын эрэг орчмоор амьдардаг хvмvvс одоо ч гэсэн ихэвчлэн "тэнгис" гэдэг. Энэхvv аварга нуурын урт нь 640 км /Москвагаас Петербург хvрэх зайнаас арай бага/, өргөн нь дунд хэсгээрээ 80 км хvрдэг болохоор арга ч vгvй биз дээ. Байгаль нуураас илvv гvнзгий нуур манай гариг дээр байдаггvй. Ольхон арлын зvvн хэсгээр нуурын гvн 1637 м байгааг авианы ойлтын аргаар тогтоожээ. Байгаль нуурын ёроол далайн тvвшнээс 1200 метр доош суусан манай гаригийн хуурай газрын хамгийн нам доор газар юм. Энэ нууранд манай дэлхийн цэвэр усны нөөцийн тавны нэг хэсэг нь агуулагддаг. Энэ их усыг тэнгист гаргая гэвэл манай гаригийн бvх голууд тасралтгvй найман сар ажиллах хэрэгтэй болно. Нийт усныхаа эзлэхvvний хэмжээгээр Байгаль нуур Азовын тэнгисээс зуу дахин, Арал тэнгисээс гуч дахин их гэдэг. Байгаль нуурын нэг онцлог бол тvvний нас билээ. Манай гариг дээрх Ладог нуур. Иссыккуль, Верхнее. Виктория зэрэг томоохон нуурууд хэдхэн мянган жилийн настай бол Байгаль нуур 30-40 сая жилийн настай ажээ. Тийм их урт удаан хугацааны туршид эрдэмтэдийн сонирхлыг одоо хvртэл татсаар байгаа асар баялаг, бас ихээхэн өвөрмөц амьтан, ургамлын аймаг бvрэлдэн бий болсон нь ойлгомжтой юм. Одоогоор Байгаль нууранд амьдардаг 1200 зvйлийн амьтан бvртгэгдээд байгаагаас дөрөвний гурван хувь нь дэлхийн өөр хаана ч байдаггvй ажээ. Байгалийн нерпа хэмээх нэгэн онцгой зvйлийн далайн хав энэ нуурт байдаг. Ихэвчлэн тэнгист байдаг энэ амьтан ямар замаар тэнгисээс дөрвөн мянган км хол орших цэнгэг устай нууранд орж ирсэн нь олоохондоо оньсого хэвээрээ байна. Байгаль нуурт амьдардаг голомянка хэмээх загас их эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг. Энэ загас хайрсгvй, их том амтай, биеийнх нь дотор эрхтнvvд нэвт харагдахаар тунгалаг, халуун орны зарим загаснуудын нэгэн адил тvрс шахдаггvй харин амьд жараахай төрvvлдэг зэргээрээ их сонин ажээ. Байгаль нуурын цэнгэг усанд Хар болон Азовын тэнгист байдаг бvвэр загаснуудын /бычок/ зарим төрөл амьдардаг. Цэвэр Байгаль нуурын загас гэгдэх омоль /омуль/ загас бас их сонирхолтой. Шинэхэн давсалсан, аманд ормогцоо хайлдаг омоль загасаас илvv амттай загас хvнсний дэлгvvрvvдээс олохгvй нь лавтай. Зөвхөн Байгаль нуурт л байдаг наль хорхойнууд, хажуугаар хөвдөг хавчнууд Далайн хөвөнгvvдийн талаар дурсахын ч хэрэггvй. Хэрвээ тэгэх аваас бидний яриа амьтан судлалын тухай бvхэл бvтэн лекц болох бизээ. Дэлхийн газрын зураг дээр эрдэмтэд Байгаль нуурын амьтдад байршлын онцгой мужийг ялган тогтоосныг хэлэхэд л хангалттай юм. Ой мод, хад чулуугаар бvрхэгдсэн, хаа сайгvй л нэг их гvнзгий биш устай дугуйрсан булан тохойнууд, хадан хошуудын vлдэгдэл бvхий Байгаль нуурын эрэг орчмын байгалийн дvр төрх vнэхээр vзэсгэлэнтэй билээ. Баруун эрэг нь ус руу огцом тvрэн орж, Байгалийн болон Приморийн нуруудын энгэрийн хормой дахь ногоон ой модоор хучигдсан тайга нуурын усанд тольдон байдаг. Зөвхөн хадан цохиодын ёроолоор л эргийн нарийхан элсэн зурвас шаргалтан нуурын ус руу тvрж орсон хадан цохио хошууд зарим хэсгээр нь дайран тасалсан байдаг. Эндхийн олон хошууд руу маш огцом ганцхан замаар буюу эсвэл олс дээс ашиглан хvрч болно. Байгалийн сайхан болоод хvнгvй зэлvvд энэ газарт сайн дурын "Робинзонууд" амралтаа өнгөрөөхөөр ирцгээдэг. Нуурын дорнод эрэг хавиар нилээн налуу, аятайхан газрууд байдаг. Баргузинын нурууны уулс Байгаль нуураас алслан эрэг орчмын нуга, уулын хөгжилтэй голууд нууранд цутгах нарлаг энгэр газруудыг vлдээн алсыг зорин дvнхийнэ. Эцэст нь Хамар Давааны нурууны налуу толгодоор хvрээлэгдсэн нуурын өмнөд хэсэг бол хvн ам эзлэн суурьшсан хамгийн хөлтэй хэсэг нь юм. Vvгээр Байгалийг тойрсон төмөр зам, хvдрийн уурхайнууд, ойн аж ахуй, ихээхэн гунигт тvvхтэй цаасны vйлдвэр, Байгаль нуурын vнэ цэнэтэй усыг бохирдуулсаар байгаа ихэнх жуулчдын бааз болон амрадт сувиллын өөр олон газрууд байдаг. Гэвч Байгаль нуурын эрэг орчмын ихэнх газрууд нь одоохондоо Сибирийн хөндөгдөөгvй нутаг хэвээрээ байгаа билээ. Ольхон арлаас авахууладд нуурын хойт хагас тэр чигээрээ хvн ам сийрэг суурьшсан газар юм. Энд зам гэхээр юм бараг байхгvй. 20-30, заримдаа 50 км явж байж суурин газар тааралдана. Эзгvй зэлvvд тайга, аугаа их Байгаль нуур болон тvvний орчмын уулстай ганцаар нvvр тулан танилцах тусмаа аялагч хvн та улам их таашаал хvртэх болно. Энэхvv аварга том нуур орчин тойрныхоо газар нутагт илэрхий нөлөө vзvvлдэг ажээ. Байгаль нуураас алс байгаа Эрхvv хот л гэхэд зундаа 5-6 хэм сэрvvн, өвөлдөө арваад хэмээр дулаан байдаг. Тийм болохоор нуур дөнгөж арванхоёрдугаар сарын сvvлчээр л хөлдөж эхэлдэг бол тvvнээс эх аван урсдаг тvргэн урсгалт, өргэн уудам цорын ганц Ангар мөрөн эхний гучин километр газар огтхон ч хөлддөггvй ажээ. Тvvнээс уруудаад энэ мөрөн мөсөн хуягаа нөмөрдөг боловч бусад голуудтай адил биш, харин зөвхөн усны мандал талаасаа эхэлж хөлддөг. Ангар мөрөн хөлдөх vеэр "Ёроолын мөс" гэж vvсээд сvvлдээ дээшээ хөвөн гарч ирээд голыг хучин бvрхдэг онцлогтой. | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|