17:49 Оюутнуудын онигооноос | |
· Нэг оюутан шалгалт єгєхєєр орж ирээд билет сугалахын оронд нэг шил виски гаргаж ирээд ширээн дээр тавьжээ. Профессор нэлээд харж байснаа: -Сайн архи байна шvv гэхэд оюутан шилээ маажиж: -Vгvй ээ, багш аа, онц архи байх учиртай гэв · Анагаахын профессор лекцэн дээр: -Хvний амьдралын хамгийн эхний хоёр єдєр л туйлын их эрсдэлтэй байдаг гэхэд оюутан: -Хамгийн сvvлийн хоёр єдєр эрсдэл байх уу? гэжээ. · Лекц уншиж байсан профессор: -Би єєрийнхээ нvдээр л хараагvй бол аливаа зvйлийн оршин тогтнож буй эсэхэд огтхон ч итгэдэггvй гэхэд оюутан: -Та єєрийнхээ тархийг нvдээрээ харсан уу? гэжээ. · Нэг залуу арын хаалгаар их сургуульд элсэх шалгалт єгч байна гэнэ. Хахууль авсан багш юу ч мэдэхгvй байгаа тvvнээс асуув гэнэ: - За хє, Орос-Японы дайнд ямар ямар улс хоорондоо байлдлаа? · ХАИС-ийн оюутан шалгалтанд юу ч мэддэгvй, багш нь дунд дvн тавьчих санаатай: -За нэг маш энгийн асуулт тавья, хариулбал дунд, эс бєгєєс муу. Vнээ хэдэн хєхтэй билээ? Оюутан угаас хотынх тул бас л сайн мэддэггvй: -За байз, сайн санахгvй байна даа, саальчин л лав яахын аргагvй 2 хєхтэй юм билээ гэжээ · Багш хvvхдvvдтэйгээ танилцаж байна. Маша: -Аав орос, ээж орос, би бас орос. Мойша: -Аав еврей, ээж еврей харин би орост тєрсєн. Тэгэхээр орос л байж таарна. Вовка: -Ээж орос, аав орос. Намайг машины гаражид тєрvvлсэн гэсэн. Тэгэхээр би одоо ЗИЛ-130 юмуу хаашаа юм. · Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав. -Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг! -Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг. -Пөөх, танайх ухнатай юм уу? -Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон. · Багш: Хүүхдүүдээ:, " Бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв. Жак: Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв. Багш: Чиний аав чинь үнэхээр зан суртал эрхэм дээд хүн байна. Чиний аав юу хийдэг вэ? Жак: Миний аав боксчин гэж гэнэ. · Оюутнууд нүдний эмч багшдаа өвөрмөц зураг дурсгажээ. Юу гэвэл багшынхаа зургийг маш сайхан зурсан нүдний аяган дотор багтаан буулгасан байжээ. -Yнэхээр сайхан болж. Би ямар азаар нүдний эмч болсон юм бэ. Хэрвээ эмэгтэйчүүдийн эмч байсан бол ч... гэжээ. · Багш нь сарны тухай сурагчиддаа тайлбарлаж: - Сар бол маш том. Түүн дээр олон сая хүн амьдарч чадна гэхэд Макс инээжээ. Багш нь: - Чи яагаад инээв гэхэд Макс: - Сар хавиргалчихаар хүмүүс нь нь яах вэ? гэжээ. · Нэг хүү конкурсэнд оржээ. Орос хэлний ярилцлагад "кого" гэдгийг "г" үсгээр дуудаж багшдаа загнуулав. Тэгээд дараа нь "когда" гэдэг үг гараад иртэл "ковда" гэж уншин дахин маанаг тэнэгээ дуудуулав. Харин хүү: - Болиоч ээ багш аа, энийг чинь "ковда" гэхгүй яадгийм, түрүүн та "кого" гэдгийг "ково" гэж уншуулаа биз дээ. гэж уурласан гэдэг. · Нэгэн ангид Орос хэлний хичээл орж байна. Багш: - Кто готов? - Я готов. Хүү босож асуугдаад муу авав. Багш дахиад: - Кто готов? Нөгөө сурагч: - Я готов. Асуугдаад дахиад л муу авчээ. Багш гайхаад асуутал: - Багшаа намайг Готов гэдэг. · 10 жилийн сургууль. Нэгэн ангиас шалгалт авч байна гэнэ. Багш нь үе үе шипигээс хуулж байгаа нөхдүүдийг илрүүлэн ангиас хөөж гарган завгүй. Хэсэг хугацааны дараа хичээлийн эрхлэгч ангиар шагайлаа: -За шалгалт авч байна уу? Хуулж бичих сонирхолтой нөхдүүд ч зөндөө л байгаа биз дээ? Багш: -Хуулах сонирхолтой сонирхогчид нь аль хэдийн баригдаад хөөгдөөд гарсан. Энд дандаа өндөр мэргэжлийн хэд нь л үлдчихээд байна... · Нэг оюутан дүнгийн дэвтрийн завсар 50000 төгрөг хавчуулж, нэг балл 10000 төгрөг, гэж бичээд багшдаа өгөв. Багш нь 30000-ыг нь хариулж өгөв. | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|